• Өмнөговь, Гурвантэс сум
    ХЭРМЭН ЦАВ
    Зургийг Ч.Батзаяа
  • Хөвсгөл аймаг
    САЯНЫ НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Дундговь, Адаацаг сум
    СҮМ ХӨХ БҮРД
    Зургийг О.Мөнхнасан
  • Булган, Сэлэнгэ аймгийн зааг
    БАЛ ХАД
    Сэлэнгэ мөрөн
  • Өмнөговь
    БАЯНЗАГ
    Булган сум
  • Ховд, Булган сум
    БАЙТАГ БОГД
    Зургийг Н.Батсайхан
  • Булган аймаг
    БАЯН НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь
    АЛАГ ХАВ ТОЛГОД
    Гурвантэс сум
  • Сүхбаатар, Дарьганга сум
    ГАНГА НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дундговь аймаг
    БАГА ГАЗРЫН ЧУЛУУ
    Дэлгэрцогт сум
  • Төв, Баян-Өнжүүл сум
    ЗОРГОЛХАЙРХАН УУЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь, Эрдэнэ сум
    БҮРДЭНЭ БУЛАГ
    Зургийг Б.Баяр
  • Хэнтий, Дадал сум
    ГУРВАН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл, Улаан-Уул сум
    ДЭЛГЭРХААН ОРГИЛ
    Хорьдол Сарьдагийн нурууны ноён оргил
  • Дундговь, Өлзийт сум
    ЦАГААН СУВАРГА
    Зургийг Б.Баяр
  • Увс, Ховд сум, Олон нуурын уулс
    ГООЖУУРЫН ХҮРХРЭЭ
    Зургийг Б.Баяр
  • Говьсүмбэр аймаг
    ЧОЙРЫН БОГД УУЛ
    Зургийг Ч.Энхбаатар
  • Дундговь, Өлзийт сум
    МОРИН ТОЛГОЙН ЦАВ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Галуут сум
    ОЛГОЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг, Сагил сум
    ҮҮРЭГ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Архангай, Өгийнуур сум
    ӨГИЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Ховд, Баян-Өлгий аймгийн зааг
    ЦАМБАГАРАВ УУЛ
    Зургийг Ч.Батзаяа
  • Говь-Алтайаймгийн Жаргалан, Баян-Уул, Хөхморьт сум
    МОНГОЛ ЭЛС
    Зургийг П.Болдбаатар
  • Баянхонгор
    ХАЙЛААСТ ХӨВ
    Зургийг З.Аззаяа
  • Говь-Алтай аймаг
    ХАРАНДАА ЧУЛУУ
    Тайшир сум
  • Төв, Баяндэлгэр сум
    ГҮН ГАЛУУТАЙ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Шинэжинст сум
    НОГООН ЦАВ
    Зургийг П.Отгонбаатар
  • Булган, Баян-Агт сум
    ШАРГА НУУР
    Зургийг Б.Баяр
  • ХОВД ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь, Баян-Овоо сум
    ӨНДӨР БОГД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ОРХОНЫ ЦУТГАЛАН
    Бат-Өлзий сум
  • Дундговь, Өлзийт сум
    ӨӨШ МАНХАН
    Зургийг Н.Гансүх
  • Сэлэнгэ аймаг, Монгол-Оросын хилийн бүс
    САЙХАНЫ ХӨТӨЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ӨШГӨГИЙН НУРУУ
    Нарийнтээл, Баруун Баян-Улаан, Хайрхандулаан сумдын нутаг
  • Говь-Алтай, Бигэр сум
    УЛААН ЯВАР
    Зургийг Б.Баяр
  • Ховд аймаг
    ХӨХ СЭРХИЙН НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Өвөрхангай
    ӨӨШ ШАХАЛГА
    Богд сум
  • Ховд аймаг, Үенч сум
    ҮЕНЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл
    ЭГИЙН ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь аймаг, Сэврэй, Баяндалай сум
    ХОНГОРЫН ЭЛС
    Зургийг Б.Баяр
  • Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сум
    ЭЛСЭН ТАСАРХАЙ
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг
    ХАРХИРАА ТҮРГЭНИЙ УУЛС
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Увс аймаг
    ЦАГААН ШУВУУТ УУЛ
    Зургийг Б.Баяр
  • Завхан аймаг
    УЛААГЧНЫ ХАР НУУР
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Завхан аймаг
    ХУНТ НУУР
    Зургийг П.Болдбаяр
  • Баян-Өлгий аймаг
    ХОТОН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Баянхонгор аймаг, Богд сум
    ХОЛБООЛЖ НУУР
    Зургийг П.Отгонбаатар
  • Баянхонгор, Эрдэнэцогт сум
    ТАМЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг П.Отгонбаатар
  • Дорнод аймаг
    ШААЗАН НУУР
  • Говь-Алтай аймаг
    ЗАХУЙН БАЯНБҮРД
    Зургийг Д.Батболд

1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ТЭХТ УУЛ БА АНЧИН МУНДУУ

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Тэхт уул рашаан ус, ховор ан амьтан, ургамал, домог үүх түүхээрээ алдартай газар. Тарвага зурамнаас эхлүүлээд олон ан амьтантай. Хойлог, ахуун, бүргэд гэх мэт жигүүртэн шувууд, янгир ямаа, аргальугалз, ирвэс гэх мэт ховор амьтад байдаг.

Тэхт ууланд нүд, дотор, цөс, толгойн өвчинд тустай рашаанууд бий. Рашаанд суух гэж бусад аймаг, сумдаас хүмүүс их ирдэг байжээ. 1950-аад оны үед нутаг усныхан Тэхтийн рашааныг шүтдэг байв. Рашааны ойролцоо вансэмбэрүү цэцгүүд, уулынхаа араар тэр чигээрээ зэрлэг сонгино ургадаг байжээ.

Тэхт ууланд Мундуугийн дэвсэг гэдэг нэг газар байх бөгөөд Мундуу гэдэг анчин хүний нэрээр нэрлэгджээ. Мундуу төрөлхийн яриа болон сонсголын бэрхшээлтэй хүн байсан тул 18 настайдаа “Би ууланд гарч ганцаар амьдаръя” гээд гэрээсээ явсан ажээ. Мундуу 1900 оны эхээр мэндэлж, 78 настайдаа өөд болсон гэдэг. Хувьсгал, дайн байлдааны үед ууландаа л байсан бөгөөд Хойд Бугат, Таван салааны эхэнд амьдардаг байжээ. Түүний амьдарч байсан урц, чулуун болон ширгэн гэрүүдийн буурь нь одоо ч хүртэл байдаг ажээ. Социализмын үед гэрүүд нь тэр чигээрээ, эд агуурс нь бүгд байсан ч дараа нь тоногдож үгүй болжээ. Гэрийнх нь буурийг сэргээн засаад тухайн үеийн төрх байдлаар нь янзлаад аялал жуулчлалын сонирхолтой маршрут болгож болох ажээ. Түүний амьдардаг урц нь модон нуруутай, зүлэг чулууг ээлжлэн өрсөн байдаг ба холоос харахад урц барьсан гэж анзаарагддаггүй байжээ. Мундуу маш том биетэй, өндөр туранхай боловч их эрмэг зоригтой төрхтэй эр байж. Өвөлдөө агнасан амьтныхаа үс, арьсаар хувцас хийж өмсөнө. Даалимбан тэрлэг, урианхай юүдэн малгай өмсөнө. Зуны цагт толгойгоо цагаан алчуураар боож, уулнаас бууж ирэхээрээ хүүхдүүд базгамал хийж авчирч өгдөг байжээ. Базгамал гэдэг нь туулайны махыг тарваганы элэгтэй хольж базахыг хэлдэг аж. Хүүхдүүд тэрийг нь ихэд сонирхож иднэ. Сумын ангын арьсны төлөвлөгөөний дийлэнхийг нь Мундуу гүйцэтгэж тарвага, зурам, үнэг, туулай, чоно гээд ангын төлөвлөгөөг биелүүлдэг байжээ.

Тэхт уул ийм л сонин түүхтэй газар бөгөөд энэ уулыг яаралтай хамгаалалтанд авахгүй бол рашаан усны цагаар машин, мотоцикл холхиж, дуртай газраараа явж ан амьтан үргээж, цэцэг ургамлыг нь тасалдаг болчихжээ. Тэхт ууланд эмийн ургамлууд, түүхийн дурсгал болсон хадны сүг зураг, бичээсүүд ч олон бий.