1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ЦАГААН ГОЛ

Баян-Өлгий аймгийн нутагт Алтай таван богд уулнаас эх авсан олон мөсөн голын нэг нь өвөл зунгүй мөстэй хэвээр цав цагаан байдаг тул “Цагаан гол” хэмээн нэрлэсээр иржээ. Цагаан гол нь Таванбогдын зүүн өмнөд хэсгийн мөсөн голоос эх аван урсах Ховд голд цутгадаг бөгөөд тэр цутгал цэгээс доош хагас км газарт зүүн эргийн ус нь сүүн цагаан, баруун эргийнх нь хар өнгөөр ялгарч хоорондоо сүлэлдэхгүйгээр нийлж урсдаг нь сонин гайхамшиг гэлтэй. Өөрөөр хэлбэл, үлгэрт гардаг шулмын нүүр шиг нэг тал нь хар, нэг тал нь цагаан өнгөтэй харагддаг. Цагаан голын нийт урт нь 20км гаруй юм.
ТОО
0
0
0