1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ТАВЬ ЗУУ (50' 100') ОГТЛОЛЦОЛ ЦЭГ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт Мөрөн хотоос 30 км зайд Эрхэл нуураас хойш байрладаг. Дэлхий дээрх бусад огтлолцол цэгүүд дээр хүн саатах боломжгүй бөгөөд Монголын нутаг дахь цэг дээр хүмүүс ирж үзэх боломжтой, тэр цэг дээр зогсох боломжтой гэдгээрээ давуу талтай.

Иргэд Хөвсгөл нуур руу явах замд дайрах боломжтойгоос гадна зориуд энэ цэгт зорьж очдог хүмүүс их болжээ. Шинэ өглөөний нар харах, Цагаан сарын шинийн нэгний өглөөний нар харахаар зорин очигсод ихсэж энерги авч хийморь сүлдээ сэргээдэг байна. Монголчууд бид эртнээс нааш байгаль дэлхийгээсээ энерги авч бие биенээ “ямар хийморьтой хүн бэ, ямар одтой хүн бэ” гэхчилэн ярилцаж ирсэн ард түмэн билээ. Аливаа хүн хэрэгтэй энергийнхээ 20-25%-ийг хоол унднаасаа үлдсэн хэсгийг нойр, газар ус, сансар огторгуй, гал, салхинаас авдаг байна. Энергийн төвийн дэргэд сүү өргөх тогоо, сүү дусаах дөрөө, дэлхийн бөмбөрцаг, цацал зэргийг байрлуулсан ба цаашид аялагч жуулчдын тав тухыг хангахаар тохижилт хийж өргөжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.


ТОО
0
0
0