• Өмнөговь, Гурвантэс сум
    ХЭРМЭН ЦАВ
    Зургийг Ч.Батзаяа
  • Хөвсгөл аймаг
    САЯНЫ НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Дундговь, Адаацаг сум
    СҮМ ХӨХ БҮРД
    Зургийг О.Мөнхнасан
  • Булган, Сэлэнгэ аймгийн зааг
    БАЛ ХАД
    Сэлэнгэ мөрөн
  • Өмнөговь
    БАЯНЗАГ
    Булган сум
  • Ховд, Булган сум
    БАЙТАГ БОГД
    Зургийг Н.Батсайхан
  • Булган аймаг
    БАЯН НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь
    АЛАГ ХАВ ТОЛГОД
    Гурвантэс сум
  • Сүхбаатар, Дарьганга сум
    ГАНГА НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дундговь аймаг
    БАГА ГАЗРЫН ЧУЛУУ
    Дэлгэрцогт сум
  • Төв, Баян-Өнжүүл сум
    ЗОРГОЛХАЙРХАН УУЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь, Эрдэнэ сум
    БҮРДЭНЭ БУЛАГ
    Зургийг Б.Баяр
  • Хэнтий, Дадал сум
    ГУРВАН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл, Улаан-Уул сум
    ДЭЛГЭРХААН ОРГИЛ
    Хорьдол Сарьдагийн нурууны ноён оргил
  • Дундговь, Өлзийт сум
    ЦАГААН СУВАРГА
    Зургийг Б.Баяр
  • Увс, Ховд сум, Олон нуурын уулс
    ГООЖУУРЫН ХҮРХРЭЭ
    Зургийг Б.Баяр
  • Говьсүмбэр аймаг
    ЧОЙРЫН БОГД УУЛ
    Зургийг Ч.Энхбаатар
  • Дундговь, Өлзийт сум
    МОРИН ТОЛГОЙН ЦАВ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Галуут сум
    ОЛГОЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг, Сагил сум
    ҮҮРЭГ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Архангай, Өгийнуур сум
    ӨГИЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Ховд, Баян-Өлгий аймгийн зааг
    ЦАМБАГАРАВ УУЛ
    Зургийг Ч.Батзаяа
  • Говь-Алтайаймгийн Жаргалан, Баян-Уул, Хөхморьт сум
    МОНГОЛ ЭЛС
    Зургийг П.Болдбаатар
  • Баянхонгор
    ХАЙЛААСТ ХӨВ
    Зургийг З.Аззаяа
  • Говь-Алтай аймаг
    ХАРАНДАА ЧУЛУУ
    Тайшир сум
  • Төв, Баяндэлгэр сум
    ГҮН ГАЛУУТАЙ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Шинэжинст сум
    НОГООН ЦАВ
    Зургийг П.Отгонбаатар
  • Булган, Баян-Агт сум
    ШАРГА НУУР
    Зургийг Б.Баяр
  • ХОВД ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь, Баян-Овоо сум
    ӨНДӨР БОГД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ОРХОНЫ ЦУТГАЛАН
    Бат-Өлзий сум
  • Дундговь, Өлзийт сум
    ӨӨШ МАНХАН
    Зургийг Н.Гансүх
  • Сэлэнгэ аймаг, Монгол-Оросын хилийн бүс
    САЙХАНЫ ХӨТӨЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ӨШГӨГИЙН НУРУУ
    Нарийнтээл, Баруун Баян-Улаан, Хайрхандулаан сумдын нутаг
  • Говь-Алтай, Бигэр сум
    УЛААН ЯВАР
    Зургийг Б.Баяр
  • Ховд аймаг
    ХӨХ СЭРХИЙН НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Өвөрхангай
    ӨӨШ ШАХАЛГА
    Богд сум
  • Ховд аймаг, Үенч сум
    ҮЕНЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл
    ЭГИЙН ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь аймаг, Сэврэй, Баяндалай сум
    ХОНГОРЫН ЭЛС
    Зургийг Б.Баяр
  • Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сум
    ЭЛСЭН ТАСАРХАЙ
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг
    ХАРХИРАА ТҮРГЭНИЙ УУЛС
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Увс аймаг
    ЦАГААН ШУВУУТ УУЛ
    Зургийг Б.Баяр
  • Завхан аймаг
    УЛААГЧНЫ ХАР НУУР
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Завхан аймаг
    ХУНТ НУУР
    Зургийг П.Болдбаяр
  • Баян-Өлгий аймаг
    ХОТОН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Баянхонгор аймаг, Богд сум
    ХОЛБООЛЖ НУУР
    Зургийг П.Отгонбаатар
  • Баянхонгор, Эрдэнэцогт сум
    ТАМЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг П.Отгонбаатар
  • Дорнод аймаг
    ШААЗАН НУУР
  • Говь-Алтай аймаг
    ЗАХУЙН БАЯНБҮРД
    Зургийг Д.Батболд

1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ХЭСЭГ БАЙШИН

Хэсэг байшингийн гэрэлт хөшөөний 11 хэсгийн үлдсэн ганц том хэсэг нь Монголын Үндэсний музейд хадгалагдаж байна. Гэрэлт хөшөөг Дундговь аймгийн Их хэт сумын нутаг Бүсийн чулууны өвөр этгээдийн Хэсэг байшин гэдэг газраас Оросын Монголч эрдэмтэн В.А.Казакевич, зохиолч Д.Нацагдорж нар 1923 онд олжээ. Хөшөөг олох үед Хэсэг байшингийн гэрэлт хөшөө 11 хэсэг болон хугарсан байжээ. Гэрэлт хөшөө байсан газар эртний балгасны үлдэц бий. Хэсэг байшингийн гол барилга нь дөрвөлжин хэлбэртэй, гадуураа чулуугаар барьсан хэрэмтэй байв. Хэрмийн урт нь 33м, өргөн нь 28м, зузаан нь 4м.  

Хэрмийн өмнө талд хаалгатай бөгөөд түүний урд талд боржин чулуун мэлхий байдаг. Ягаан боржин чулуугаар хийсэн гэрэлт хөшөөний хагархайнуудыг эвлүүлж үзвээс урт нь 128.2см, өргөн нь 66см, зузаан нь 14см орчим байжээ. Хөшөө гурван талдаа монгол бичээстэй. Хөшөөний дээд тал нь мөлгөр, хоёр тал нь угалзан хээтэй, угалзан дотор хас тэмдэг сийлсэн байжээ. Тэд гэрэлт хөшөөний хагархайг эвлүүлэн бичгийг нь цааснаа буулгажээ. Хэдийгээр бүрэн уншиж нийтлээгүй ч  17-р зууны үеийн Монголын түүхэнд холбогдох дурсгал гэдгийг нь тогтоожээ. Судар бичгийн хүрээлэн 1925 онд тэдгээр хагархайнуудыг Улсын төв музейд авчруулсан боловч 10 хагархай нь аль хэдийнээ алга болсон байв. Эрдэмтэн В.А.Казакевич, зохиолч Д.Нацагдорж нарын авсан хөшөөний хэв, хуулга ч олдоогүй байна. Үлдсэн ганц бичээсийг эрдэмтэн Х.Пэрлээ 1961 онд судалж нийтлүүлсэн байна. Энэхүү үлдсэн ганц бичээс нь гэрэлт хөшөөний утгыг бүрэн илэрхийлэх боломжгүй байсан ч бусад баримт бичгүүдтэй тулган, нэхэн сэргээж ойлгох замаар цөөнгүй зүйлүүдийг тодруулжээ.

Хэсэг байшингийн гэрэлт хөшөөг Монголын Эрдэнэхунтайжийн хатан нөхөртөө зориулан босгожээ. 17-р зууны эхээр Өвөр Монголын авга, үзэмчин, хуучид, сөнид аймгийн ноёд Лигдэн хааны бүх Монголыг нэгтгэх гэсэн бодлогыг эсэргүүцэн Халхын Сэцэнхан аймгийн нутагт нүүн ирж Хэрлэн голын дунд хавиар хэсэг зуур нутаглаж байсан, Батмөнх даян хааны үед Монголын ноёд хоорондын зөрчил тэмцэл хэсэг хугацаанд намжиж Хятадтай эв найртай харилцах болсон, Лигдэн хаанаас зугтаж Халхад ирсэн хуучид аймгийн хэсэг хүнийг Эрдэнэ номч, Болд нар тэргүүлж байсан, хөшөөг босгоход Өвөр Монголоос халхад ирээд байсан Эрдэнэ хунтайж Дэгэлэйн харъяат зургаан аймаг, авга тавнан аймгийнхан оролцсон, хөшөөг байгуулсны учир нь түүнийг байгуулагчдын энэ ба хойд насыг бодолцсон, Хэсэг байшингийн зарим барилгыг босгоход Чуй тэргүүн гэдэг хүн оролцсон зэргийг Хэсэг байшингийн гэрэлт хөшөөний үлдсэн хэсгээс тоймлон буулгажээ. Хэсэг байшинд Монголын Юань улсын сүүлчийн хаан Тогоонтөмөр сууж байсан гэж нутгийн олон ам дамжуулан ярилцсаар иржээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах