• Өмнөговь, Гурвантэс сум
    ХЭРМЭН ЦАВ
    Зургийг Ч.Батзаяа
  • Хөвсгөл аймаг
    САЯНЫ НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Дундговь, Адаацаг сум
    СҮМ ХӨХ БҮРД
    Зургийг О.Мөнхнасан
  • Булган, Сэлэнгэ аймгийн зааг
    БАЛ ХАД
    Сэлэнгэ мөрөн
  • Өмнөговь
    БАЯНЗАГ
    Булган сум
  • Ховд, Булган сум
    БАЙТАГ БОГД
    Зургийг Н.Батсайхан
  • Булган аймаг
    БАЯН НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь
    АЛАГ ХАВ ТОЛГОД
    Гурвантэс сум
  • Сүхбаатар, Дарьганга сум
    ГАНГА НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дундговь аймаг
    БАГА ГАЗРЫН ЧУЛУУ
    Дэлгэрцогт сум
  • Төв, Баян-Өнжүүл сум
    ЗОРГОЛХАЙРХАН УУЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь, Эрдэнэ сум
    БҮРДЭНЭ БУЛАГ
    Зургийг Б.Баяр
  • Хэнтий, Дадал сум
    ГУРВАН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл, Улаан-Уул сум
    ДЭЛГЭРХААН ОРГИЛ
    Хорьдол Сарьдагийн нурууны ноён оргил
  • Дундговь, Өлзийт сум
    ЦАГААН СУВАРГА
    Зургийг Б.Баяр
  • Увс, Ховд сум, Олон нуурын уулс
    ГООЖУУРЫН ХҮРХРЭЭ
    Зургийг Б.Баяр
  • Говьсүмбэр аймаг
    ЧОЙРЫН БОГД УУЛ
    Зургийг Ч.Энхбаатар
  • Дундговь, Өлзийт сум
    МОРИН ТОЛГОЙН ЦАВ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Галуут сум
    ОЛГОЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг, Сагил сум
    ҮҮРЭГ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Архангай, Өгийнуур сум
    ӨГИЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Ховд, Баян-Өлгий аймгийн зааг
    ЦАМБАГАРАВ УУЛ
    Зургийг Ч.Батзаяа
  • Говь-Алтайаймгийн Жаргалан, Баян-Уул, Хөхморьт сум
    МОНГОЛ ЭЛС
    Зургийг П.Болдбаатар
  • Баянхонгор
    ХАЙЛААСТ ХӨВ
    Зургийг З.Аззаяа
  • Говь-Алтай аймаг
    ХАРАНДАА ЧУЛУУ
    Тайшир сум
  • Төв, Баяндэлгэр сум
    ГҮН ГАЛУУТАЙ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Шинэжинст сум
    НОГООН ЦАВ
    Зургийг П.Отгонбаатар
  • Булган, Баян-Агт сум
    ШАРГА НУУР
    Зургийг Б.Баяр
  • ХОВД ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь, Баян-Овоо сум
    ӨНДӨР БОГД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ОРХОНЫ ЦУТГАЛАН
    Бат-Өлзий сум
  • Дундговь, Өлзийт сум
    ӨӨШ МАНХАН
    Зургийг Н.Гансүх
  • Сэлэнгэ аймаг, Монгол-Оросын хилийн бүс
    САЙХАНЫ ХӨТӨЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ӨШГӨГИЙН НУРУУ
    Нарийнтээл, Баруун Баян-Улаан, Хайрхандулаан сумдын нутаг
  • Говь-Алтай, Бигэр сум
    УЛААН ЯВАР
    Зургийг Б.Баяр
  • Ховд аймаг
    ХӨХ СЭРХИЙН НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Өвөрхангай
    ӨӨШ ШАХАЛГА
    Богд сум
  • Ховд аймаг, Үенч сум
    ҮЕНЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл
    ЭГИЙН ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь аймаг, Сэврэй, Баяндалай сум
    ХОНГОРЫН ЭЛС
    Зургийг Б.Баяр
  • Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сум
    ЭЛСЭН ТАСАРХАЙ
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг
    ХАРХИРАА ТҮРГЭНИЙ УУЛС
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Увс аймаг
    ЦАГААН ШУВУУТ УУЛ
    Зургийг Б.Баяр
  • Завхан аймаг
    УЛААГЧНЫ ХАР НУУР
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Завхан аймаг
    ХУНТ НУУР
    Зургийг П.Болдбаяр
  • Баян-Өлгий аймаг
    ХОТОН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Баянхонгор аймаг, Богд сум
    ХОЛБООЛЖ НУУР
    Зургийг П.Отгонбаатар
  • Баянхонгор, Эрдэнэцогт сум
    ТАМЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг П.Отгонбаатар
  • Дорнод аймаг
    ШААЗАН НУУР
  • Говь-Алтай аймаг
    ЗАХУЙН БАЯНБҮРД
    Зургийг Д.Батболд

1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ХАН УУЛ, ХУТАГ УУЛ, ӨВГӨН ОВОО

Монголчууд эрт дээр үеэс байгаль орчноо хайрлан хүндэтгэх, эх дэлхийгээ амьдралын үндэс гэж бишрэн шүтэж хамгаалахын тулд уул овоог тахиж хүндэтгэж ирсэн заншилтай. 

Чойбалсан хотын төвөөс баруун урагш 10 км орчим зайд орших уулыг 1610 онд Сэцэнхан Шолой анх тахиулж, бөх барилдуулж, морь уралдуулан их найр хийжээ. Энэ үеэс эхлэн уг уулыг Сэцэнхан Шолойн нэрээр Хан уул хэмээн нэрлэх болсон гэдэг. Хан уулыг Баянтүмэн сумынхан болон ойр орчимд нутагладаг ардууд 1937 он хүртэл жил бүр тахиж найр наадам хийдэг байв. 1990-ээд оноос Хан уулын тахилгыг сэргээн Чойбалсан хот, Булган зэрэг ойр орчмын сумынхан тахиж, найр наадам хийх болжээ.

Чойбалсан хотын төвөөс зүүн тийш  20 км зайд орших Хутаг уулыг 1612 оны үед Эрдэнэ ялгуулсан хутагт лам Лувсанданзанням тахиж байжээ. Ялгуулсан хийдийн зүүн өмнө талд 3 км орчим газарт орших тус уулыг Хутагтын нэрэмжит уул болгох зарлигийг Сэцэнхан Шолой гаргасан гэх домог яриа бий. Тэр зарлиг ёсоор Хутагтын уулыг ихэвчлэн лам хуврагууд голлон тахиж иржээ. Хутагтын уул гэдэг нэр нь товчлогдсоор “Хутаг уул” болсон аж.

Хутаг уулаас зүүн өмнө зүгт 10 орчим км зайд орших Баяндэлгэр овоо буюу “Өвгөн овоо” хэмээх газар бий. Энэ овоо нь Хэрлэн голын урагш эргэж урсах газарт, голынхоо баруун эрэг дээр оршино. Овоог Юншөөбү овгийн хүмүүс голлон тахиж, жил бүрийн намар морь уралдуулж, бөх барилдуулан, сур харваж нэлээд том наадам хийдэг байжээ. 1937 оноос өмнө энэ овоог Юншөөбү баячууд голдуу тахин шүтэж байсан гэдэг.

1990-ээд оноос хойш Чойбалсан хотод амьдарч байсан Юншөөбү болон овооны ойролцоо нутаглаж байгаа хүмүүс овоог сэргээн засварлаж жил бүр тахидаг болсон байна. Мөн цагаан сараар хүмүүс овоонд мах шүүс тавьж, тахилга ёслол үйлдэх болсон байна.

Дорнод аймгийн төв Чойбалсан хотод ойрхон ийм гурван тахилгат уул овоо байдаг. Харин аймгийн ард иргэд тахиж шүтдэг Вангийн цагаан уул, Матадхан уул, Угтам уул зэрэг тайлга тахилгатай газрууд нэлээд бий. Эдүгээ тэдгээрийн заримыг сэргээн тахих болжээ.