1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ЧИНГИСИЙН ОР

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын төвөөс зүүн тийш 10 гаруй км зайд орших Гурван хоньтын ард эртний тахилгат Өлзий овоо бий. Тэр овооны энгэрт хоорондоо метр гаруй зайтай ургаа хоёр хадан дээгүүр дамнан байрлуулсан өргөн хавтгай чулуу байдаг. Түүнийг эртнээс нааш “Чингис хааны ор” хэмээн нэрлэж иржээ. Ойролцоогоор зузаан нь 40-50 см, өргөн нь 1 метр гаруй, урт нь 2 метр шахам энэ чулуун орны толгойн тал арай өндөр, зүүн тийш харж байрласан байдаг. Мөн орны толгой хавьд хавтгай чулуун дээр адууны туурайн мөр бүхий хонхор бий. Үүнийг Чингис хааны “морины уяа” гэдэг. Хааны ор, морины уяаг үе мөчний өвчин, хуян шар ус тараахад сайн гэлцдэг. Зарим үед алс нутгаас аянчин гийчин ирж чулуун орон дээр хэвтэж биеэ үрж шөргөөж эмчилдэг гэнэ.

ТОО
0
0
0