1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

УЛААН ХАДАТ ӨНДӨРИЙН ДУРСГАЛ

Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг Ар Дархинтын гол, Онон мөрний уулзвар цэгээс зүүн урагш орших Улаан хадат өндөрийн орой дээрх элгэн хаднаа нүдэн баримжаагаар 40 гаруй см урттай аварга хүний баруун хөлийн тавхайн ор мөр тод гэгч нь харагдаж байдаг. Энэ нь Сибирь орчим өргөн тархацтай байдаг нэн эртний хүмүүсийн эрхтэн шүтэх зан үйлтэй холбоотой, байгалийн тогтоц бус, хүний гараар урлан бүтээсэн ховор нандин дурсгал ажээ.

ТОО
0
0
0