• Өмнөговь, Гурвантэс сум
    ХЭРМЭН ЦАВ
    Зургийг Ч.Батзаяа
  • Хөвсгөл аймаг
    САЯНЫ НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Дундговь, Адаацаг сум
    СҮМ ХӨХ БҮРД
    Зургийг О.Мөнхнасан
  • Булган, Сэлэнгэ аймгийн зааг
    БАЛ ХАД
    Сэлэнгэ мөрөн
  • Өмнөговь
    БАЯНЗАГ
    Булган сум
  • Ховд, Булган сум
    БАЙТАГ БОГД
    Зургийг Н.Батсайхан
  • Булган аймаг
    БАЯН НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь
    АЛАГ ХАВ ТОЛГОД
    Гурвантэс сум
  • Сүхбаатар, Дарьганга сум
    ГАНГА НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дундговь аймаг
    БАГА ГАЗРЫН ЧУЛУУ
    Дэлгэрцогт сум
  • Төв, Баян-Өнжүүл сум
    ЗОРГОЛХАЙРХАН УУЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь, Эрдэнэ сум
    БҮРДЭНЭ БУЛАГ
    Зургийг Б.Баяр
  • Хэнтий, Дадал сум
    ГУРВАН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл, Улаан-Уул сум
    ДЭЛГЭРХААН ОРГИЛ
    Хорьдол Сарьдагийн нурууны ноён оргил
  • Дундговь, Өлзийт сум
    ЦАГААН СУВАРГА
    Зургийг Б.Баяр
  • Увс, Ховд сум, Олон нуурын уулс
    ГООЖУУРЫН ХҮРХРЭЭ
    Зургийг Б.Баяр
  • Говьсүмбэр аймаг
    ЧОЙРЫН БОГД УУЛ
    Зургийг Ч.Энхбаатар
  • Дундговь, Өлзийт сум
    МОРИН ТОЛГОЙН ЦАВ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Галуут сум
    ОЛГОЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг, Сагил сум
    ҮҮРЭГ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Архангай, Өгийнуур сум
    ӨГИЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Ховд, Баян-Өлгий аймгийн зааг
    ЦАМБАГАРАВ УУЛ
    Зургийг Ч.Батзаяа
  • Говь-Алтайаймгийн Жаргалан, Баян-Уул, Хөхморьт сум
    МОНГОЛ ЭЛС
    Зургийг П.Болдбаатар
  • Баянхонгор
    ХАЙЛААСТ ХӨВ
    Зургийг З.Аззаяа
  • Говь-Алтай аймаг
    ХАРАНДАА ЧУЛУУ
    Тайшир сум
  • Төв, Баяндэлгэр сум
    ГҮН ГАЛУУТАЙ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Шинэжинст сум
    НОГООН ЦАВ
    Зургийг П.Отгонбаатар
  • Булган, Баян-Агт сум
    ШАРГА НУУР
    Зургийг Б.Баяр
  • ХОВД ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь, Баян-Овоо сум
    ӨНДӨР БОГД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ОРХОНЫ ЦУТГАЛАН
    Бат-Өлзий сум
  • Дундговь, Өлзийт сум
    ӨӨШ МАНХАН
    Зургийг Н.Гансүх
  • Сэлэнгэ аймаг, Монгол-Оросын хилийн бүс
    САЙХАНЫ ХӨТӨЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ӨШГӨГИЙН НУРУУ
    Нарийнтээл, Баруун Баян-Улаан, Хайрхандулаан сумдын нутаг
  • Говь-Алтай, Бигэр сум
    УЛААН ЯВАР
    Зургийг Б.Баяр
  • Ховд аймаг
    ХӨХ СЭРХИЙН НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Өвөрхангай
    ӨӨШ ШАХАЛГА
    Богд сум
  • Ховд аймаг, Үенч сум
    ҮЕНЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл
    ЭГИЙН ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь аймаг, Сэврэй, Баяндалай сум
    ХОНГОРЫН ЭЛС
    Зургийг Б.Баяр
  • Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сум
    ЭЛСЭН ТАСАРХАЙ
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг
    ХАРХИРАА ТҮРГЭНИЙ УУЛС
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Увс аймаг
    ЦАГААН ШУВУУТ УУЛ
    Зургийг Б.Баяр
  • Завхан аймаг
    УЛААГЧНЫ ХАР НУУР
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Завхан аймаг
    ХУНТ НУУР
    Зургийг П.Болдбаяр
  • Баян-Өлгий аймаг
    ХОТОН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Баянхонгор аймаг, Богд сум
    ХОЛБООЛЖ НУУР
    Зургийг П.Отгонбаатар
  • Баянхонгор, Эрдэнэцогт сум
    ТАМЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг П.Отгонбаатар
  • Дорнод аймаг
    ШААЗАН НУУР
  • Говь-Алтай аймаг
    ЗАХУЙН БАЯНБҮРД
    Зургийг Д.Батболд

1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ЦЭГЦЭРИЙН ШАР ТАЛ (MНТ-НЫ 61, 67, 94)

Чингис хааны бага залуу насанд “Цэгцэр”, “Цэгцэрийн шар тал” ихээхэн холбогдолтой. Есүхэй баатар Тэмүжинийг 9 настай байхад нь Өүлэн эхийн төрсөн Олхонуд иргэн нагац нараас нь охин гуйя хэмээн Тэмүжинийг аваад зорчив. Явах замд Цэгцэр, Чихургу хоёрын завсарт Хонгирадын Дай сэцэн өгүүлрүүн: “Есүхэй худ юунд зорьж явна” гэсэнд, Есүхэй баатар өгүүлрүүн: “энэ хөвүүндээ нагац нар олхунуд иргэнээс охин гуйя хэмээн явна” гэжээ.

Дай Сэцэн өгүүлрүүн: “энэ хөвүүн чинь нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй хөвүүн байна”, Есүхэй худ би энэ шөнө нэгэн зүүд зүүдлэв. Цагаан шонхор нар, сар хоёрыг атган нисэж ирээд гар дээр минь суув. Цагаан гэрэл буув аа. Ямар сайн зүйл үзүүлэх бол гэсэн нь Есүхэй худ чамайг эл хөвгүүнээ дагуулж ирэхийг энэ зүүд минь мэдсэн ажээ. Зүүд мэргэн зүүдлэв.

Есүхэй баатар өгүүлрүүн: “Юун зүүд байх вэ, танай хиад иргэний сүлд ирж заасан ажгуу. Бид хонгирад иргэн эрт өдрөөс “зээгийн зүс, охины өнгөөр яваа бөлгөө бид, нуган хүүхэд маань нутгаа харъюу, охин хүүхэд таань өнгө шилэгдъюу.

Дай Сэцэн өгүүлрүүн: Есүхэй худ гэрт минь очьё. Өчүүхэн охиныг минь худ үзтүгэй”. Дай сэцэн Есүхэйг гэртээ дагуулж ирж буулгав. Охиныг үзвээс: “Нүүрэндээ гэрэлтэй, Нүдэндээ галтай охин байсан тул санаанд нь таарав. Бөртэ нэртэй ажээ.

Дай сэцэн өгүүлрүүн: “охин хүний заяа төрсөн үүдэндээ өтлөх үгүй тул охиноо ч өгье. Хөвгүүнээ мөн хүргэд талбиж од” хэмээв. Зээ зүү бололцож Есүхэй баатар өгүүлрүүн: “Хөвгүүнээ хүргэдэд талбия. Хүү минь нохойноос цочимтгой бөлгөө. Худ хөвгүүнийг минь нохойноос бүү цочуул” гээд хөтөлгөө мориор бэлэг өгч Тэмүжинийг хүрэгдэд тавьж оджээ.

Есүхэй баатар замдаа Цэгцэрийн шар хээрт Татаар иргэн хуримлан бүхийд тааралдаад ундаасч явсан тул хуримд буув.  Есүхэйг танин “Есүхэй хиан (хиад овгийн ганц тооны хэлбэр) ирж” гээд урьдын булаагдсан хорслоо дурдаж өшөөлдөн хорлож идээндээ хор хольж өгчихүй. Замдаа бие нь муудаж гэртээ ирээд улам дорой болж, Тэмүжинг гэртээ ирэхэд Есүхэй хан эцгээ нас нөгчсөнийг мэдэж ихэд уйлжээ.

Тэмүжин Дай Сэцэнийд арваад хоноод буцаж ирсэнээс хойш арван хоёр жил өнгөрч, энэ хугацаанд дахин уулзаагүй боловч Бөртэ үжинийг санаж бодсоор байжээ. Найман шарга морио дээрэмчдээс буцаан авахаар Боорчитой хамт дорно зүг мөшгөж дээрэмчдийн хүрээнд хүрэх үед Дай Сэцэний нутаглаж байсан газарт бараг тулж ирсэн хэдий ч Дай Сэцэнийхийг эрж хайх боломж байсангүй. Найман шарга агтаа Хар зүрхний Хөх нуурт буцааж аваачин, өөрийнх нь хойноос сэтгэл зовж байсан Өүлэн эх, дүү Хасар нарынхаа сэтгэлийн зовнилийг тайлаад, дүү Бэлгүдэйг дагуулан, сайн эцгийнхээ сүй тавьж өгсөн Бөртэ үжинийгээ эрэхээр Хэрлэн мөрнийг уруудан явсаар Дай Сэцэнийхийг эрж олжээ. Цэгцэр, Чихургу хоёрын завсар Дай Сэцэн Хонгирадууд тэнд нутаглах ажгуу.

Дай Сэцэн Тэмүжинийг үзэж маш их баясаж өгүүлрүүн: “Тайчууд ах, дүү чинь чамд атаархаж байна хэмээн мэдэж миний санаа машид зовнин цөхөрлөө.  Чамтай арай ядан уулзалдав” гээд Бөртэ үжинийг нийлүүлж мордуулав. Мордуулан хүргэхэд Дай Сэцэн зам зуур Хэрлэний Ураг цөлийн нугаас буцав. Есүхэй хорлогдсноос хойш Хамаг Монголын хүч суларч, Татаар аймгууд Хонгирадын нутгаар дураар нүүдэллэж байсан тэр арав гаруй жил, ялангуяа сүүлийн долоо найман жил үзэсгэлэн төгс Бөртэ үжинийг олны  анхааралд өртүүлэхгүй байх нь Дай Сэцэнд үнэхээр бэрх байсан нь мэдээж, гэвч Дай Сэцэн анх өөрөө Есүхэй ханд охиноо үзүүлэх санал хэлсэндээ туйлаас үнэнч байсаар ийнхүү уулзуулж, нийлүүлэн өөрөө Хэрлэний Ураг цөл хүртэл үдэж дөхүүлэн /нутгийнхаа зах өнгөртөл/ өгөөд Амбагай ханы гэрээсийг сахин буцсан байна.

Дай Сэцэн Бөртэ үжин охиноо хүргүүлэхээр эхнэр Цотанг, үнэт хар булган дахан инжтэйгээр явуулжээ. Дай Сэцэн, тайчууд ах дүү нар нь Тэмүжинд ихэд санаа зовж, цөхрөхөд хүрээд байснаа хэлжээ.  Цэгцэрийн шар тал бол одоогийн Галын голын хөндийн баруун зах орчим нутаг болов уу хэмээн эрдэмтэн О.Сүхбаатар үзжээ.