1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ХАЛХГОЛ - ХИЛЧИН ДАЙЧДЫН ХӨШӨӨ

Цэрэг эрсийн жад хэлбэртэй сүрлэг хөшөөний цогцолборт Ардын хувьсгалт цэрэг ба Хилийн цэргийн 80 гаруй дайчдын бунхан бий. Хөшөөний нүүрэн талд 1939 оны Халхголын байлдаанд эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг эрэлхэг баатарлагаар хамгаалсан Монголын Ардын армийн дайчид, хилчдийн мөнхийн алдар бадартугай” хэмээн бичжээ. Хөшөөт цогцолборын хашааны хаалганы хажууд “Халхголын байлдаанд Монгол Ардын хувьсгалт армийн 6, 8 дугаар морин дивиз, хуягт бригад, их буу, нисэх хороо, хилийн цэргийн 24, 27, 31 дүгээр анги нэгтгэл идэвхтэй оролцон Монгол Ардын хувьсгалт армийн дайчид, Хилийн цэргийн байгуулсан гавъяаг мөнхжүүлэн Халхголын байлдааны түүхэн ялалтын 40 жилийн ойг тохиолдуулан эл хөшөөг 1979 онд босгов” гэж бичжээ.

БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа сансарт нисэхдээ энэ хөшөө бүхий газраас хөрс шорооны дээж авч явсан юм.


ТОО
0
0
0