1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ХАЛХГОЛ - ЗҮҮН ХАН УУЛЫН ХӨШӨӨ

Зүүн хан уулын хөшөө нь Халхголын баруун талд оршдог. Энэ хөшөө нь 1939 оны Халхголын байлдаанд Монголын тусгаар тогтнолын төлөө Японы түрэмгийлэгч нарын эсрэг баатарлагаар байлдан амь үрэгдсэн Зөвлөлтийн армийн дайчдын мөнхийн дурсгалд зориулагдаж хуягт машины цамхаг хэсгээр суурилагдаж хийгдсэн бөгөөд хананд нь “Тулалдаанд баатарлагаар амь үрэгдсэн А.И.Суворов, Песеско, А.Д.Колоцов, Жирников, Ф.Н.Жали, А.Ф.Скрытников, Кольшкин, Кашлеков, Б.Б.Браников, Июшин, М.Е.Бурлак нарын дурсгалд зориулав” гэж бичээстэй байдаг.



ТОО
0
0
0