Өвөрхангай аймгийн Хайрхандулаан
сумын нутаг Хөгшин Тээлийн эртний нэгэн туурийн дэргэдээс Оросын эрдэмтэн
П.К.Козловын удирдсан экспедиц 1926 онд энэ хөшөөг олж илрүүлжээ. Түүнийг нь
1957 онд Н.Сэр-Оджав Улаанбаатар хотод авчирчээ. Хөшөө 1278 онд бүтсэн хэмээн
Ц.Хандсүрэн гуай дүгнэжээ. Хубилай хаан Аригбөхтэй хаан ширээ булаацалдаж ялалт
байгуулаад энэ хөшөөг босгожээ. Энэ хөшөө Монголын үндэсний музейд хадгалагдаж
байна.