• Өмнөговь, Гурвантэс сум
    ХЭРМЭН ЦАВ
    Зургийг Ч.Батзаяа
  • Хөвсгөл аймаг
    САЯНЫ НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Дундговь, Адаацаг сум
    СҮМ ХӨХ БҮРД
    Зургийг О.Мөнхнасан
  • Булган, Сэлэнгэ аймгийн зааг
    БАЛ ХАД
    Сэлэнгэ мөрөн
  • Өмнөговь
    БАЯНЗАГ
    Булган сум
  • Ховд, Булган сум
    БАЙТАГ БОГД
    Зургийг Н.Батсайхан
  • Булган аймаг
    БАЯН НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь
    АЛАГ ХАВ ТОЛГОД
    Гурвантэс сум
  • Сүхбаатар, Дарьганга сум
    ГАНГА НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дундговь аймаг
    БАГА ГАЗРЫН ЧУЛУУ
    Дэлгэрцогт сум
  • Төв, Баян-Өнжүүл сум
    ЗОРГОЛХАЙРХАН УУЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь, Эрдэнэ сум
    БҮРДЭНЭ БУЛАГ
    Зургийг Б.Баяр
  • Хэнтий, Дадал сум
    ГУРВАН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл, Улаан-Уул сум
    ДЭЛГЭРХААН ОРГИЛ
    Хорьдол Сарьдагийн нурууны ноён оргил
  • Дундговь, Өлзийт сум
    ЦАГААН СУВАРГА
    Зургийг Б.Баяр
  • Увс, Ховд сум, Олон нуурын уулс
    ГООЖУУРЫН ХҮРХРЭЭ
    Зургийг Б.Баяр
  • Говьсүмбэр аймаг
    ЧОЙРЫН БОГД УУЛ
    Зургийг Ч.Энхбаатар
  • Дундговь, Өлзийт сум
    МОРИН ТОЛГОЙН ЦАВ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Галуут сум
    ОЛГОЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг, Сагил сум
    ҮҮРЭГ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Архангай, Өгийнуур сум
    ӨГИЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Ховд, Баян-Өлгий аймгийн зааг
    ЦАМБАГАРАВ УУЛ
    Зургийг Ч.Батзаяа
  • Говь-Алтайаймгийн Жаргалан, Баян-Уул, Хөхморьт сум
    МОНГОЛ ЭЛС
    Зургийг П.Болдбаатар
  • Баянхонгор
    ХАЙЛААСТ ХӨВ
    Зургийг З.Аззаяа
  • Говь-Алтай аймаг
    ХАРАНДАА ЧУЛУУ
    Тайшир сум
  • Төв, Баяндэлгэр сум
    ГҮН ГАЛУУТАЙ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Шинэжинст сум
    НОГООН ЦАВ
    Зургийг П.Отгонбаатар
  • Булган, Баян-Агт сум
    ШАРГА НУУР
    Зургийг Б.Баяр
  • ХОВД ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь, Баян-Овоо сум
    ӨНДӨР БОГД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ОРХОНЫ ЦУТГАЛАН
    Бат-Өлзий сум
  • Дундговь, Өлзийт сум
    ӨӨШ МАНХАН
    Зургийг Н.Гансүх
  • Сэлэнгэ аймаг, Монгол-Оросын хилийн бүс
    САЙХАНЫ ХӨТӨЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ӨШГӨГИЙН НУРУУ
    Нарийнтээл, Баруун Баян-Улаан, Хайрхандулаан сумдын нутаг
  • Говь-Алтай, Бигэр сум
    УЛААН ЯВАР
    Зургийг Б.Баяр
  • Ховд аймаг
    ХӨХ СЭРХИЙН НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Өвөрхангай
    ӨӨШ ШАХАЛГА
    Богд сум
  • Ховд аймаг, Үенч сум
    ҮЕНЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл
    ЭГИЙН ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь аймаг, Сэврэй, Баяндалай сум
    ХОНГОРЫН ЭЛС
    Зургийг Б.Баяр
  • Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сум
    ЭЛСЭН ТАСАРХАЙ
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг
    ХАРХИРАА ТҮРГЭНИЙ УУЛС
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Увс аймаг
    ЦАГААН ШУВУУТ УУЛ
    Зургийг Б.Баяр
  • Завхан аймаг
    УЛААГЧНЫ ХАР НУУР
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Завхан аймаг
    ХУНТ НУУР
    Зургийг П.Болдбаяр
  • Баян-Өлгий аймаг
    ХОТОН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Баянхонгор аймаг, Богд сум
    ХОЛБООЛЖ НУУР
    Зургийг П.Отгонбаатар
  • Баянхонгор, Эрдэнэцогт сум
    ТАМЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг П.Отгонбаатар
  • Дорнод аймаг
    ШААЗАН НУУР
  • Говь-Алтай аймаг
    ЗАХУЙН БАЯНБҮРД
    Зургийг Д.Батболд

1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ШАНХЫН ХИЙД БУЮУ БАРУУН ХҮРЭЭ

Шанхын хийд буюу Баруун хүрээ хийдийн туурь нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн төвөөс 4км орчим зайд Харзан голын баруун эрэгт, Сайхан булгийн дэнж хэмээх газар байдаг. Энэ хийд анх 1650 онд байгуулагдсан ба хуучнаар Түшээт хан аймгийн Түшээ гүний хошууны гол хийд байжээ. 1654 онд номын Их хүрээ Орхон голын хөндийгөөс Хэнтий уулын өвөр тийш нүүхэд Өндөр гэгээн Занабазар төрсөн дүү Сойвонбилбийдоржид номын хүрээний гол үндсэн хэсгийн хамт судар бичгүүд, түүх дурсгалын холбогдолтой үнэт зүйлүүдийг үлдээж нүүсэн байна. Ийнхүү баруун талд үлдсэн хийдийн гол хэсгийг “Баруун хүрээ” хэмээн нэрлэх болжээ. Хожим Шанх уулын өвөр талд байрших болсноор Шанхийн хүрээ гэж нэрлэгджээ.

Тус хүрээний үүссэн түүх нь Номын хүрээ буюу Богдын хүрээний гарал үүсэлтэй холбогдоно. Өндөр гэгээн Занабазар Баруун хүрээ хийдийн шашны тэргүүнээр заларч олон жил сүсэгтэн олны төлөө буян тусыг бүтээсээр насан өндөр болох үед Түшээт хан Ванжилдорж бээр өөрийн хөвгүүн Пунцагравданг гэгээнд өргөсөнд Өндөр гэгээн тэр хөвгүүнийг "Ноён лам" хэмээн өргөмжлөн Баруун хүрээний шашны эзэн суулгасан байдаг. Тийнхүү Баруун хүрээ нь Их эзэн Чингис хааны алтан ургийн угсаа, Түшээт ханы хошууны шүтлэг бишрэлийн гол хийд байж үе улиран залгамжилж залсан Ноён ламууд нь Чингис хааны алтан ургаас тодорч байсан зэргээс үзэхэд Монголын төр шашин хоёр олон зууны туршид салшгүй  холбоотой байжээ. Тийм ч учраас Чингис хааны хар, цагаан сүлдийг залж тахидаг “сүлдний өргөө” нь "Хойд бурханы өргөө" хэмээх шүтээний цогцолборт байрладаг байжээ. Энэ уламжлалыг сэргээж Шанхын дурсгалт газар "Сарын гол"-ын хөндийд Чингис хааны хар, цагаан сүлдэт тугны “өргөө цогцолбор”-ыг байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. Түүхэнд Түлэнгэ уулын ар, чөдөр голын эрэг, нүүрс толгойн өвөрт байгаа хэмээн тэмдэглэгдсэн шашин шүтлэг, номын их өргөө бүхий тэр их хийд бэрх цагийн шуурганд сүйтгэгдэн устаж үгүй болсон хэдий ч "Ноён ламын сүм” буюу Пунцагдоржийн гол дуган үлдэж хоцорсонд тулгуурлан 1990 онд Баруун хүрээ хийд дахин сэргээгдэж эхэлсэн. Бурханы шашин шүтэх эрх хязгаарлагдсан он жилүүдэд ч Өндөр гэгээн Занабазарын анхлан хурсан Цогчин хурлыг тасралтгүй хурсаар ирсэн нь тус хийдийнхний бахархал юм. Баруун хүрээ хийдэд Халхын их шүтээн Очирваань бурхан, Өндөр гэгээний баринтаг, номын хувцас, зарим бүтээл бурхад зэрэг ховор нандан үнэт өв, эд зүйлс хадгалагдан үлдсэн байна.

Эх сурвалж: Монгол орны лавлах