1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ХАНГАЛ НУУР

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Хан Хэнтийн нурууны зүүн өмнөд хэсэг, Хурхын гол ба түүний цутгал Жаргалант гол хоёрын хооронд оршдог. 2012 онд “Байгалийн дурсгалт газар” ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан. Хадтай, модтой уулаар хүрээлэгдсэн, 1326м өндөрт орших, 2км урт, 0.5 – 1.2км өргөн, 1.5кв.км талбайтай нуур. Зүүн талд нь буга согоо хоёрын баримал, баруун талд нь хандгай болон тус нуурын орчинд байх амьтдын дүрс бүхий хөшөө бий.


ТОО
0
0
0