1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ШАРГА НУУР

Уулс хоорондын хөндийд тогтсон үзэсгэлэнт нуур. Нуурын хойд талд нарийн зурвас арлаар тусгаарлагдсан жижигхэн нуур байх ба эндээ усны ургамал, замаг сайтай. Нуурын баруун захаар олон жижиг нуур, тогтоолууд, мөн булан тохойнуудтай. Нуурын өмнөд талд өндөр эрэгтэй. Нуурын эргэн тойрон уулын хээрийн бүлгэмдэл зонхилно. Олон улсын хэмжээнд ховордсон шувуудаас цагаан тогоруу, хошуу галуу, идлэг шонхор, зээрд шонхор, усны нөмрөгбүргэд тогтмол тохиолдоно. Халтар шунгуур, алаг шунгаач, ногоохон нугас, улаанхүзүү шумбуур хамгийн элбэг. Саяхан 432 халтар шунгуур тоологдсон нь нүүдлийн зам дагуух газарзүйн популяцийн 1%-аас давсан тоо юм.

Эх сурвалж: ШУА , Улаан ном

ТОО
0
0
0