1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ДАГВАСҮНДЭЛ БУРХАН

Зүүн Чойрын хийдийн туурийн арын уулын хаданд эрчүүдийн шүтээн, цог хийморийн бэлгэдэл Дагвасүндэл бурханыг бүтээхдээ Цагаан дарь эхийн хөрөгний эгц өмнөөс харуулан бүтээжээ. Дүрэлзсэн галын эрчилсэн шуурган дунд догшин сүрт дүрээр залардаг бөгөөд аймшигт догшин харц нь чөтгөр шулмыг үлдэн хөөх сайн цагийг бэлгэдсэн байдаг. Нутгийн ардууд энэ бурханд сүсэглэн мөргөсөн эр хүний айл гэрийн ноён нуруу тэгширч, цог хийморь дүүрэн сайхан амьдарна хэмээн ярилцдаг. Ийнхүү Дагвасүндэл бурхан, Цагаан дарь эх хоёр Чойр уулын хадан хананд барилдлага болон мөнхөрчээ.

ТОО
0
0
0