• Өмнөговь, Гурвантэс сум
    ХЭРМЭН ЦАВ
    Зургийг Ч.Батзаяа
  • Хөвсгөл аймаг
    САЯНЫ НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Дундговь, Адаацаг сум
    СҮМ ХӨХ БҮРД
    Зургийг О.Мөнхнасан
  • Булган, Сэлэнгэ аймгийн зааг
    БАЛ ХАД
    Сэлэнгэ мөрөн
  • Өмнөговь
    БАЯНЗАГ
    Булган сум
  • Ховд, Булган сум
    БАЙТАГ БОГД
    Зургийг Н.Батсайхан
  • Булган аймаг
    БАЯН НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь
    АЛАГ ХАВ ТОЛГОД
    Гурвантэс сум
  • Сүхбаатар, Дарьганга сум
    ГАНГА НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дундговь аймаг
    БАГА ГАЗРЫН ЧУЛУУ
    Дэлгэрцогт сум
  • Төв, Баян-Өнжүүл сум
    ЗОРГОЛХАЙРХАН УУЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь, Эрдэнэ сум
    БҮРДЭНЭ БУЛАГ
    Зургийг Б.Баяр
  • Хэнтий, Дадал сум
    ГУРВАН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл, Улаан-Уул сум
    ДЭЛГЭРХААН ОРГИЛ
    Хорьдол Сарьдагийн нурууны ноён оргил
  • Дундговь, Өлзийт сум
    ЦАГААН СУВАРГА
    Зургийг Б.Баяр
  • Увс, Ховд сум, Олон нуурын уулс
    ГООЖУУРЫН ХҮРХРЭЭ
    Зургийг Б.Баяр
  • Говьсүмбэр аймаг
    ЧОЙРЫН БОГД УУЛ
    Зургийг Ч.Энхбаатар
  • Дундговь, Өлзийт сум
    МОРИН ТОЛГОЙН ЦАВ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Галуут сум
    ОЛГОЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг, Сагил сум
    ҮҮРЭГ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Архангай, Өгийнуур сум
    ӨГИЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Ховд, Баян-Өлгий аймгийн зааг
    ЦАМБАГАРАВ УУЛ
    Зургийг Ч.Батзаяа
  • Говь-Алтайаймгийн Жаргалан, Баян-Уул, Хөхморьт сум
    МОНГОЛ ЭЛС
    Зургийг П.Болдбаатар
  • Баянхонгор
    ХАЙЛААСТ ХӨВ
    Зургийг З.Аззаяа
  • Говь-Алтай аймаг
    ХАРАНДАА ЧУЛУУ
    Тайшир сум
  • Төв, Баяндэлгэр сум
    ГҮН ГАЛУУТАЙ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Шинэжинст сум
    НОГООН ЦАВ
    Зургийг П.Отгонбаатар
  • Булган, Баян-Агт сум
    ШАРГА НУУР
    Зургийг Б.Баяр
  • ХОВД ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь, Баян-Овоо сум
    ӨНДӨР БОГД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ОРХОНЫ ЦУТГАЛАН
    Бат-Өлзий сум
  • Дундговь, Өлзийт сум
    ӨӨШ МАНХАН
    Зургийг Н.Гансүх
  • Сэлэнгэ аймаг, Монгол-Оросын хилийн бүс
    САЙХАНЫ ХӨТӨЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ӨШГӨГИЙН НУРУУ
    Нарийнтээл, Баруун Баян-Улаан, Хайрхандулаан сумдын нутаг
  • Говь-Алтай, Бигэр сум
    УЛААН ЯВАР
    Зургийг Б.Баяр
  • Ховд аймаг
    ХӨХ СЭРХИЙН НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Өвөрхангай
    ӨӨШ ШАХАЛГА
    Богд сум
  • Ховд аймаг, Үенч сум
    ҮЕНЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл
    ЭГИЙН ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь аймаг, Сэврэй, Баяндалай сум
    ХОНГОРЫН ЭЛС
    Зургийг Б.Баяр
  • Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сум
    ЭЛСЭН ТАСАРХАЙ
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг
    ХАРХИРАА ТҮРГЭНИЙ УУЛС
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Увс аймаг
    ЦАГААН ШУВУУТ УУЛ
    Зургийг Б.Баяр
  • Завхан аймаг
    УЛААГЧНЫ ХАР НУУР
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Завхан аймаг
    ХУНТ НУУР
    Зургийг П.Болдбаяр
  • Баян-Өлгий аймаг
    ХОТОН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Баянхонгор аймаг, Богд сум
    ХОЛБООЛЖ НУУР
    Зургийг П.Отгонбаатар
  • Баянхонгор, Эрдэнэцогт сум
    ТАМЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг П.Отгонбаатар
  • Дорнод аймаг
    ШААЗАН НУУР
  • Говь-Алтай аймаг
    ЗАХУЙН БАЯНБҮРД
    Зургийг Д.Батболд

1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

СҮЙХЭНТ УУЛ (БАЙГАЛИЙН ДУРСГАЛТ ГАЗАР)

Эрт үеийн говь нутагт агар майлсан ой мод байсныг гэрчилдэг Сүйхэнтийн ой нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт оршдог. Монгол оронд төдийлөн элбэг тохиолддоггүй чулуужсан мод бүхий байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд дахин давтагдашгүй учраас “Дурсгалт газар” болгон улсын хамгаалалтанд авсан. Модны үлдэгдлүүд нь хулгайгаар зөөгдөн нөөц нь нэлээд багасчээ. Чулуужсан модны зарим нь 4 метр бөгөөд хожуул нь 70-190 см диаметртэй. Одоогоос 140-150 сая жилийн өмнө ургаж байсан араукария хэмээх эртний шилмүүст шулуун өндөр мод энд ургаж байжээ. Монголын говьд байсан эл өндөр модыг оросууд “болотны капирас” буюу “намгийн агар-майлс” гэдэг. Дэлхий дээр энэ мод 20-иод төрөл байдгийн зарим нь Өмнөд Америк, Австрали, Баруун өмнөд Азид одоо ч байдаг ажээ.

Сүйхэнтийн чулуужсан мод нь 0.5 км.кв бүхий багахан талбай эзэлдэг боловч дэлхийн зарим оронд байдаг чулуужсан ойгоос ялгардаг. Чулуужсан мод нь үндэс, мөчир, холтостойгоо, өсөлтийн цагираг нь хүртэл тов тод үлдсэн байна. Цайвар цагаан, улаан ногоон өнгөтэйгөөс гадна магма, галт уулын чулуулаг, боржингийн хольцтойгоороо онцлог юм. 1946 онд Оросын эрдэмтэн И.А.Ефремов Сайншанд хотын ойролцоох Чойлингийн ууланд зургаан хэсэг болж хугарсан нийт 11 м урттай, нэг метр бүдүүн мод үзэж харснаа, мөн чулуужсан модны 4 м бүдүүн хожуултай тааралдсанаа тэмдэглэжээ. 1970 оны сүүлч хүртэл Сүйхэнт уулын чулуужсан моднуудын унанги, хожуул зэрэг нь огт хөндөгдөөгүй нөөц ихтэй хадгалагдаж байсан боловч харамсалтай нь зах зээлд шилжсэн үеэс нэлээд хэсэг нь хулгайд өртөн урд хөрш рүү зөөгджээ.  (Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном)

Чулуужсан мод: Олон сая жилийн уртад модыг өнгөлгөөний чулууны нэг төрөл хэмээн үзэж гол чимэглэлд нилээд өргөн хэрэглэх болжээ. Чулуужсан мод дэлхийн зарим улс оронд түүний дотор говь цөлөрхөг нутаг (эртний галавын үед далай байсан) бүхий оронд ихэд тохиолдоно. Монгол улсыг чулуужсан модоор ихэд баялаг гэж үзэж болно. Манай Дорноговь, Дундговь, Өмнөговь зэрэг аймгуудад чулуужсан мод  их хэмжээгээр олдоод байгаа ажээ. Түүний дотроос Дорноговь аймгийн Эрдэнэцогт овоо, Алаг уулынх ба нөөц нь хэдэн зуун тонноор тооцогдоно. Алаг уулын чулуужсан мод нь хүрэн, хар хүрэн, хар өнгөтэй бөгөөд 0.3 ам дөрвөлжин км талбайтайгаас 0.7 кг чулуужсан мод олборлох боломжтой юм. Эндхийн зарим чулуужсан модны урт нь 6 метр, диаметр нь 0.7 метр хүрнэ.