• Өмнөговь, Гурвантэс сум
    ХЭРМЭН ЦАВ
    Зургийг Ч.Батзаяа
  • Хөвсгөл аймаг
    САЯНЫ НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Дундговь, Адаацаг сум
    СҮМ ХӨХ БҮРД
    Зургийг О.Мөнхнасан
  • Булган, Сэлэнгэ аймгийн зааг
    БАЛ ХАД
    Сэлэнгэ мөрөн
  • Өмнөговь
    БАЯНЗАГ
    Булган сум
  • Ховд, Булган сум
    БАЙТАГ БОГД
    Зургийг Н.Батсайхан
  • Булган аймаг
    БАЯН НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өмнөговь
    АЛАГ ХАВ ТОЛГОД
    Гурвантэс сум
  • Сүхбаатар, Дарьганга сум
    ГАНГА НУУР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дундговь аймаг
    БАГА ГАЗРЫН ЧУЛУУ
    Дэлгэрцогт сум
  • Төв, Баян-Өнжүүл сум
    ЗОРГОЛХАЙРХАН УУЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Дорноговь, Эрдэнэ сум
    БҮРДЭНЭ БУЛАГ
    Зургийг Б.Баяр
  • Хэнтий, Дадал сум
    ГУРВАН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл, Улаан-Уул сум
    ДЭЛГЭРХААН ОРГИЛ
    Хорьдол Сарьдагийн нурууны ноён оргил
  • Дундговь, Өлзийт сум
    ЦАГААН СУВАРГА
    Зургийг Б.Баяр
  • Увс, Ховд сум, Олон нуурын уулс
    ГООЖУУРЫН ХҮРХРЭЭ
    Зургийг Б.Баяр
  • Говьсүмбэр аймаг
    ЧОЙРЫН БОГД УУЛ
    Зургийг Ч.Энхбаатар
  • Дундговь, Өлзийт сум
    МОРИН ТОЛГОЙН ЦАВ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Галуут сум
    ОЛГОЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг, Сагил сум
    ҮҮРЭГ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Архангай, Өгийнуур сум
    ӨГИЙ НУУР
    Зургийг Б.Баяр
  • Ховд, Баян-Өлгий аймгийн зааг
    ЦАМБАГАРАВ УУЛ
    Зургийг Ч.Батзаяа
  • Говь-Алтайаймгийн Жаргалан, Баян-Уул, Хөхморьт сум
    МОНГОЛ ЭЛС
    Зургийг П.Болдбаатар
  • Баянхонгор
    ХАЙЛААСТ ХӨВ
    Зургийг З.Аззаяа
  • Говь-Алтай аймаг
    ХАРАНДАА ЧУЛУУ
    Тайшир сум
  • Төв, Баяндэлгэр сум
    ГҮН ГАЛУУТАЙ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Баянхонгор, Шинэжинст сум
    НОГООН ЦАВ
    Зургийг П.Отгонбаатар
  • Булган, Баян-Агт сум
    ШАРГА НУУР
    Зургийг Б.Баяр
  • ХОВД ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь, Баян-Овоо сум
    ӨНДӨР БОГД
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ОРХОНЫ ЦУТГАЛАН
    Бат-Өлзий сум
  • Дундговь, Өлзийт сум
    ӨӨШ МАНХАН
    Зургийг Н.Гансүх
  • Сэлэнгэ аймаг, Монгол-Оросын хилийн бүс
    САЙХАНЫ ХӨТӨЛ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Өвөрхангай аймаг
    ӨШГӨГИЙН НУРУУ
    Нарийнтээл, Баруун Баян-Улаан, Хайрхандулаан сумдын нутаг
  • Говь-Алтай, Бигэр сум
    УЛААН ЯВАР
    Зургийг Б.Баяр
  • Ховд аймаг
    ХӨХ СЭРХИЙН НУРУУ
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Өвөрхангай
    ӨӨШ ШАХАЛГА
    Богд сум
  • Ховд аймаг, Үенч сум
    ҮЕНЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг Б.Баяр
  • Хөвсгөл
    ЭГИЙН ГОЛ
    Зургийг Б.Баяр
  • Өмнөговь аймаг, Сэврэй, Баяндалай сум
    ХОНГОРЫН ЭЛС
    Зургийг Б.Баяр
  • Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сум
    ЭЛСЭН ТАСАРХАЙ
    Зургийг Б.Баяр
  • Увс аймаг
    ХАРХИРАА ТҮРГЭНИЙ УУЛС
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Увс аймаг
    ЦАГААН ШУВУУТ УУЛ
    Зургийг Б.Баяр
  • Завхан аймаг
    УЛААГЧНЫ ХАР НУУР
    Зургийг Б.Эрдэнэбулган
  • Завхан аймаг
    ХУНТ НУУР
    Зургийг П.Болдбаяр
  • Баян-Өлгий аймаг
    ХОТОН НУУР
    Зургийг Б.Баяр
  • Баянхонгор аймаг, Богд сум
    ХОЛБООЛЖ НУУР
    Зургийг П.Отгонбаатар
  • Баянхонгор, Эрдэнэцогт сум
    ТАМЧИЙН ХАВЦАЛ
    Зургийг П.Отгонбаатар
  • Дорнод аймаг
    ШААЗАН НУУР
  • Говь-Алтай аймаг
    ЗАХУЙН БАЯНБҮРД
    Зургийг Д.Батболд

1. БАЙГАЛЬ, ТҮҮХ, ШАШНЫ ДУРСГАЛТ ГАЗАР

ТОЛБО НУУР

Өлгий хотоос урагш 45 километр газарт орших зүүн өмнөөс баруун хойшоо сунаж тогтсон, нуурын хотгор нь тектоник гаралтай, усан сангийн үүсвэр нь мөстлөгөөс үүссэн, Монгол орны томоохон нууруудын нэг. Талбай нь 185 хавтгай дөрвөлжин километр, хамгийн урт нь 21.5 километр, өргөн нь 6 километр, далайн төвшнөөс дээш 2080 метр өндөрт оршдог. Эргэн тойрон 1000-1500 метрийн өндөртэй хад асга бүхий намхавтар уул нуруугаар хүрээлэгдсэн. Хэд хэдэн жижиг аралтай. Хамгийн том нь усны мандлаас 4-хөн метр өндөр Гичгэний толгой хэмээх арал юм. Нуурт түрж орсон хошууны үзүүр дээш ил гарсан нь тэр ажээ. Эргэн тойрны уулсаас урсан орж ирэх 10 орчим гол горхиноос усжиж, илүүдэл усаа Түргэний голоор дамжуулан Ховд голын баруун цутгал болох Өмнө хэмээх голд өгдөг. Гэвч хур бороо бага үед илүүдэл ус өгөх боломжгүй болж усны төвшин доошилдог нуур юм. Нуураас Түргэний гол урсан гарч буй хэсэгт усны шувууд ихээр цугладаг. Нуурын урд үзүүрт Толбо сум орших бөгөөд Казакын Жантекей, Шыбыр-Айгыр омгийн хүмүүс голчлон амьдардаг.

Толбо нуурын тулалдаан хэмээн алдаршсан нэгэн түүх байдаг бөгөөд энэ нь 1921 оны ардын хувьсгалын үйл явдалтай холбоотой. Хасбаатар, Байкалов нарын удирдсан Монгол Зөвлөлтийн 160 цэрэг дайчид Толбо нуурын эрэгт Барон Унгерний Кайгарадов, Бакич нарын удирдсан 2400 орчим цагаан оросын цэрэгтэй тулалдсан түүхэн үйл явдал юм. Энэ хүч тэнцвэргүй тулалдаанд Монгол Зөвлөлтийн цэргүүд “үхэвч сэхэвч хамтдаа” гэсэн тангараг тавьж бүслэлтэнд 42 хоног байсан бөгөөд  хоол хүнсээ барж, нохой муурын мах зэргээр хооллон эцэст нь эмээлийн гөлмөө усанд дэвтээн чанаж зажлан амиа зогоож байгаад тэмцэж үхсэн нь дээр хэмээн амь өрсөн байлдаж бүслэлтийг сэтэлжээ. Цагаан оросын цэргүүд 2 удаагийн дайралт хийсэн боловч амжилтгүй болжээ. Тэдний дурсгалд зориулж самбар босгосон бөгөөд төв замын дагуу нэгэн толгойн орой дээр бий. Мөн Хасбаатар, Байкалов нарт зориулсан дурсгалын хөшөө Толбо сумын төвийн ард 1 километр зайд байдаг. Хасбаатар нь өвөрлөгч хошууны Хайлаастын хүрээний тэргүүн лам байсан бөгөөд Богд хаант Монгол улсын үед гамин цэрэгтэй байлдах үед ирж нэгдэн хожим Халх цэргийн хороог удирдаж байжээ. Тэрээр 1921 онд Ховд голын ойролцоо Цагаан оросын цэрэгт баригдан амь эрсэджээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах