САЙНШАНД - ХУР ГОВЬ (KHUR GOBI HOTEL)


Дорноговь аймгийн Сайншанд хотод байрлах нэг дор 60 гаруй зочдыг хүлээн авах хүчин чадалтай, бүс нутагтаа томоохонд тооцогдох дээд зэрэглэлийн зочид буудал бөгөөд архитекторын өвөрмөц шийдэл бүхий  5 давхар барилгатай.

Зочдын тав тухтай байдлыг хангахын тулд өрөө бүрт байнгын халуун ус, хүйтэн ус, 30 суваг бүхий кабелийн телевиз, утасгүй интернэт, 24 цагийн харуул хамгаалалт, автомашины дулаан гараж, ил зогсоолоос гадна үсчин, халуун ус, хими цэвэрлэгээ, кино театр, биллиард гэх мэт нэмэлт үйлчилгээний газрууд ажилладаг.  

Saint Hill ресторан: Тохилог орчин, найрсаг үйлчилгээ бүхий ресторан нь ази болон европ хоол бүхий менюгээр үйлчлэх ба нэг дор 100 хүн хүлээн авах чадалтай. Хурим, хүлээн авалт, арга хэмжээ зохион байгуулахад зориулагдан бүрэн тоноглогдсон. Амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулсан караоке өрөөнүүд, снукер биллиардын үйлчилгээ, бизнес уулзалт, хурал зөвлөгөөн зохион байгуулахад зориулсан 100 хүний багтаамжтай, проектор дэлгэц, дуу дүрсний төрөөрөмж бүхий хурлын танхимтай,  бизнес уулзалт хийхэд зориулсан 10-20 хүний багтаамжтай VIP уулзалтын өрөөтэй. 

  • Улаанбаатар хотоос – Сайншанд хүртэл 460км
  • Сайншанд хотоос - Хамарын хийд хүртэл 40км
  • Хамарын хийдээс - Хан Баянзүрх уул хүртэл 25км
  • Хан Баянзүрх уулаас - Сайншанд хүртэл 25км

Сайншанд хотод Данзанравжаагийн музей, Аймгийн түүхийн музей, “Саран хөхөө” хөгжимт драмын театр зэргийг үзэж болно. Хамарын хийдийн орчинд хийдийн сүм дуганаас гадна Мөөм чулуу, Өвгөн суварга, Шамбалын орон нэрт суваргын чуулган, Бясалгагч лам нарын бясалгалын агуй, Луутын цавын үлэг гүрвэлийн чулуужсан яс, чулуужсан мод, Хүслийн уул буюу Ханбаянзүрх уул, эртний тахилгат овоо, мөргөлийн сүм зэргийг үзнэ.


Сайншанд - Хур говь (Khur gobi hotel)

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0