18. ЖУУЛЧНЫ БААЗ

Төв - Ар бүрд элс (Ar burd els camp)


Улаанбаатараас хамгийн ойрхон говь болох Ар бүрд элс хэмээх газарт байрладаг. Нийслэл Улаанбаатараас баруун урагш (N 460 59’15.1”, E 1060 10’ 27.4”) 145км зайд монголын говь, тал, хээрийн гурван бүсийн заагт байрладаг. Энэ нутаг нь элсэн манхан, өргөн тал, ой модгүй хадан уулс хосолсон нутаг. Баазaaс 100км дотор ямар нэгэн суурин газаргүй зөвхөн нүүдэлчид амьдардаг. Элсэн манханууд дотроо “Хөтөл ус” нэртэй булаг нууртай говийн бяцхан төгөлтэй бөгөөд энд 7-р сарын 15-наас тэхийн шээг жимс боловсорч гүйцдэг.  Ар бүрдийн элс нь өргөнөрөө 2-6км, уртаараа 20км орчим үргэлжилдэг. Зорголхайрхан ууланд очиж аргаль, янгир, бугын сүрэг үзэх боломжтой. “Ар Бүрд элс” бааз нь зочны 14 гэрт 32 зочин хүлээж авах боломжтой, байгальд хор нөлөөгvй зарчмаар ажилладаг. Нум сум харвах, тэмээ унаж үзэх, гүүний айраг уух, тарагны монгол архи нэрүүлж уух, гэр барьж үзүүлэх үйлчилгээг төлбөргvй үзүүлнэ. Зочны хүсэлтээр ямааны боодог, хонины хорхог хийж үйлчилнэ. Бааз нь нар салхины эрчим хүч, номын сан, халуун усанд орох шүршүүр, орчин үеийн бие засах газартай.


Морин аялал: 1995 оноос зохион байгуулсан. Жуулчид морио унаад, хоноглох жижиг гэр, майхан, гал тогоогоо тэмээн тэргэнд ачиж тогооч орчуулагчийн хамт 2-10 хоног аялах боломжтой. Энэ аяллаар та монгол гэр барьж сурах болон нүүдэлчдийн амьдралтай гүнзгий танилцах болно. Хоёр хоногийн аяллаар Багахайрхан ууланд очиж янгир үзээд буцахдаа Харийн нуур, Зорголхайрхан уулаар аялах болно. Хоёроос дээш хоногоор аялж байгаа аялагчид Сэнжит, Уушиг, Баянгийн уулаар аялж аргал, янгир, бугын сүргүүдийг үзэх боломжтой.


Тэмээн аялал: 1997 оноос эхлэн зохион байгуулсан. Тэмээ унаж тэмээн тэргэнд гэр, майханаа ачиж 2-5 хоногоор аялан говийн байгаль, элсэн манханаар явж Хөтөл усны төгөлд галын наадам хийж амарна.


Сакурагийн аялал: 2004 оноос  эхлэн зохион байгуулсан. “Ар Бүрд элс” баазын эргэн тойронд 5-р сарын 20-30-ны хооронд элсэн дунд Сакура (буйлс) цэцэг өнгө өнгөөр алаглан ургадаг. Сакура цэцгийн баярыг нүүдэлчидтэй тэмдэглэх ховорхон боломж бий.


Сумын наадам үзэх аялал: Сумын наадмыг зочид баазаас мориор очиж үзнэ. Морин уралдааныг гараанаас нь бариа хүртэл машинаар даган үзэж, бөхийн барилдаан үзэж, түрүүлсэн бөхтэй дурсгалын зургаа татуулах боломжтой.


Бэсрэг наадам, Адуучдын баяр: Хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдаан, морь уургалах, эмнэг сургах, уурга шүүрэх үзүүлбэр зэргийг багтаасан тус баярыг  жуулчны байгууллагуудын захиалгаар хийнэ.

Амралтын газрыг худалдаж авах: https://joinme.mn/t/bundles


Төв - Ар бүрд элс (Ar burd els camp)

ТОО
0
0
0