ХӨВСГӨЛ - ДӨЛ ТУР БААЗ
Баазын хүчин чадал:
- Нэг ээлжиндээ 80 хүн хүлээн авна.
- Хоёр ортой гэр 5
- Гурван ортой гэр 15
- Өвлийн жуулчны дулаан байшин
- 15 ортой ой доторхи зуны
хөнгөн байртай.
- 80 хүний суудалтай
ресторан
- 6 хүний боловсон бие засах газар
- 6 хүний шүршүүр
- 4 хүний
багтаамжтай саун
Жилийн турш байнгын ажиллагаатай. Өвлийн улиралд жуулчид хүлээн авах дулаалгатай гэр, байшин,
тоглоомын өрөө, спорт тоглоомын талбай, G-мобайл, мобикомын сүлжээ барина. Нуурын
цэвэршүүлсэн цэнгэг ус, хүнс хадгалах хүйтэн зоорь, ногооны хүлэмж зэрэг
хүчин чадал бүхий барилга байгууламжтай.
Амрагчдад өдөрт 3 удаа европ, ази, монгол үндэсний халуун хоол зуушаар
үйлчилнэ. Хоол хүнсэндээ орон нутагтаа өөрсдөө бэлтгэсэн экологийн цэвэр
бүтээгдэхүүн нуурын төрөл бүрийн загас, ойн төрөл бүрийн жимс, мөөгөөр
бэлтгэсэн хоол хүнс, сарлаг хайнагийн хөөрүүлсэн сүү, тараг, өрөм,
цөцгий зэрэг цагаан идээ, мөн захиалгаар Монгол үндэсний уламжлалт
хоол хорхог, боодог, шорлогоор үйлчилнэ.
-
-
-
Улаанбаатар хотоос 785 кмт, Мөрөн хотоос 105 кмт Хатгал сумаас 6км-ын зайд оршино.
Хөвсгөл - Дөл тур бааз
To navigate, press the arrow keys.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах