18. ЖУУЛЧНЫ БААЗ

Төв - Монгол номадик бааз


Монгол орныг зорин ирж байгаа жуулчдын үзэхийг хүсдэг зүйлсийн нэгэн чухал хэсэг нь олон мянган жил уламжлагдан ирсэн нүүдэлчдийн амьдралын хэв маяг билээ. Гэтэл орчин үеийн монгол малчдын амьдралд техник технологийн хөгжил тусгалаа олж жинхэнэ монгол ёс заншил, соёл ахуй бүдгэрсэн нь жуулчид, зочдын төсөөлөөгүй өөр орчин болж сонирхол багатай харагддаг байна. Харин “монгол нүүдэлчин” үзүүлбэр нь 2011 оноос эхлэн монголчуудын нүүдлийн соёл, ахуйг нэг дороос харах боломжийг бүрдүүлэн амжилттай ажиллаж байна.




Үзүүлбэр нь өглөөний 10 цагаас эхэлж 13 цагт өндөрлөдөг. Зочдыг монгол ёсоор угтах, монгол нүүдэлчин айлд зочлох, нүүдэлчин соёл, ахуйн хэв маягийг танилцуулах, зочдыг уламжлалт идээгээр дайлах /цай, цагаан идээ, айраг, архи зэрэг/, морин хуур, монгол ардын дуугаар ая барих, дэмбээдэх, хуруудах, харилцан дуулах зэргээр жижиг хэмжээний найр хийж зочдыг оролцуулах, таван хошуу малаа хэрхэн маллах тухай танилцуулах, зочдыг оролцуулан хонь, ямаа холбож саах, гүү саах, адууны тухай тайлбар хийх, цагаан идээ боловсруулах, архи нэрэхийг бодитоор үзүүлж зочдод амсуулах, нум сум харвах, зочидтой хамт үндэсний тоглоом тоглох, зочидтой хамт эсгий хийх, сур элдэх, үхэр тэрэг, сарлагийн нуруу ачаа, тэмээн тэрэг, морин тэрэг гэсэн ердийн хөсгөөр хэрхэн нүүдэл хийхийг бодитоор харуулах, үндэсний хувцастай зураг авхуулах  гэх мэт олон янзын үзүүлбэрийг зохион байгуулж байна.


Гадаадын жуулчин гэлтгүй монгол аялагч нар, ЕБС-ийн хүүхдүүд хүртэл очиж үйлчлүүлэх боломжтой. Энэхүү хөтөлбөр нь 1 жуулчинтай байсан ч явагддаг нь давуу тал болно. Хотоос баруун тийш баруун аймгууд явах засмал замаар 55 км яваад замаасаа урагш 1.5 км-т Төв аймгийн Аргалант сумын Ар дулаан хэмээх байгалийн үзэсглэнт нутагт байрладаг Монгол номадик бааз бөгөөд шалнаасаа халаалттай 24 гэртэй. 130 хүн хүлээн авах хүчин чадалтай гэр ресторантай, халуун хүйтэн устай шүршүүр, ариун цэврийн өрөө, саун, гадаах ванн, сагсан бөмбөг, волейболын талбайтай, караоке дуулж диско бүжиглэх боломжтой.


Амралтын газрыг худалдаж авах: https://joinme.mn/t/bundles


Төв - Монгол номадик бааз

ТОО
0
0
0