18. ЖУУЛЧНЫ БААЗ

Өмнөговь - Жуулчин говь 2 (Хонгорын элс)


Жуулчин - Хонгор эко лоож: Монгол орны үзэсгэлэнт 9 газрын нэг Хонгорын элсний орчинд, Улаанбаатараас баруун урагшаа 650 км, Даланзадгад хотын Говь гурван сайхан нисэх буудлаас баруун хойш 216км, Сэврэй сумын төвөөс зүүн хойш 35км зайд,  х.ө 43.45’, 53,9”  з.у 102.15’, 32.6”  солбицолд байрладаг. Нэг ээлжиндээ 80 хүлээн авах хүчинтай чадалтай.

Жуулчин – Хонгор эко лоож нь Монголын говийн баруун бүсийн аяллын гол төв болохоос гадна тэмээн аяллыг зохион байгуулах төв болон ажиллаж байна.

Хавцгайт хадны сүг зураг: “Говь гурван сайхан” уулын баруун сайханд нэгэн толгойн оройд байрлах эртний хүмүүсийн амьдарч байсны илэрхийлэл хадны сүг зураг болно. Хавцгайтын хадны сүг зураг нь 3-8 мянган жилийн өмнөх хүн төрөлхтний үлдээсэн томоохон дурсгалын нэг бөгөөд түүний зохиомж, дүрслэл нь нэн өвөрмөц, уран дүрслэгдсэнээрээ жуулчид, зочид, орон нутгийн иргэдийн сонирхлыг зүй ёсоор татдаг. 

Молцог элс: Баруун талаасаа зүүн тийш сунан тогтсон алтан шаргал өнгөтэй элсэн толгод юм. Молцог элс нь хаа нэг газраас нүүгээд ирсэн мэт тунамал хар өнгийн хавтгай газар дээр тарааж тавьсан харагддаг байгалийн өвөрмөц тогтоцуудын нэг юм.

Бага булаг: Дэлхий нийтийн дулаарал, цөлжилтийн эсрэг идэвхтэй тэмцэгч иргэний бүтээн байгуулсан ногоон төгөл юм. Ногоон төгөлд нутгийн унаган хайлаас, сухай, харгана, бүйлс гэх мэт олон төрлийн бутлаг ургамал ургахаас гадна хүрээлэн буй орчны экологийн тэнцвэрт байдлыг хадгалж говь бүсийн олон зүйлийн шувуудын амьдрах орчин болоод байгаа юм.

Нэг жуулчин – нэг мод: “Нэг жуулчин – нэг мод” хөтөлбөр нь гадаад дотоодын жуулчдыг байршуулах үйлчилгээ явуулдаг жуулчны баазуудын холбооноос санаачлан жуулчны бааз бүр өөрийн бааз дээр ирсэн жуулчид, зочид бүрээр мод тарих хөдөлгөөн өрнүүлж ногоон байгууламж, ногоон орчинг бүрдүүлэх зорилготой юм.

Хүүхэд Залуучуудын Соёл Мэдээллийн Төв: Хүүхэд залуучуудын хөгжлийн төв болсон энэхүү төвийн үүдээр ороход л гариг ертөнцийн үүсэл хөгжлийг товчхон бөгөөд тодорхой ойлгож болохоор өвөрмөц арга, ур ухаан зарцуулан хийсэн байгууламж юм. Мөн говь нутгаас олдсон дэлхийд алдартай шинжлэх ухааны ач холбогдол бүхий эртний үлэг гүрвэл, эргэн тойронд  амьдрах хээрийн болон нүүдлийн шувууд, дэлхийд гайхагдсан говь нутгийн ард иргэдийн зохион байгуулдаг эвентүүд, үзэсгэлэнт байгаль, ан амьтан, ургамал цэцгийн талаарх фото үзэсгэлэнгүүдийг үэх боломжтой.

Амралтын газрыг худалдаж авах: https://joinme.mn/t/bundles


Өмнөговь - Жуулчин говь 2 (Хонгорын элс)

ТОО
0
0
0