18. ЖУУЛЧНЫ БААЗ

Өмнөговь - Гурван тэмээт (Three camel lodge)


Тус эколоож нь Монгол орныг дэлхийн улс орнуудад таниулан сурталчилах, дэлхийн жишигт нийцсэн өндөр зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэх мөн байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйл ажиллагаа явуулдагаараа онцлог юм. Эколоож нь нийт 50 гэртэй үүнээс 25 нь люкс зэрэглэлийнх. Нэг ээлжиндээ 90 хүн хүлээн авах хүчин чадалтай ресторан, ардын урлагийн тоглолт үзүүлэх, слайд шоу, семинар зохион байгуулах зориулалттай 60 хүний суудал бүхий гол танхимтай, дан байгалийн чулуу, элс болон Сибирээс авчирсан гол модоор зангидаж, ганц ч хадаас оруулалгүй Монгол сүм хийдийн загвар оруулан бүтээсэн барилга юм. Мөн ан амьтан, ургамал зүй болон уран зохиолын ном бүхий номын сантай.

Амралтын газрыг худалдаж авах: https://joinme.mn/t/bundles


Өмнөговь - Гурван тэмээт (Three camel lodge)

ТОО
0
0
0