4. БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОР ГАЗАР

ХОРГО - ТЭРХИЙН ЦАГААН НУУР

Архангай аймгийн Тариат сумын нутагт Цэцэрлэг хотоос 180 километр зайд, Тэрхийн цагаан нуурын хөвөөнд орших хожуу унтарсан хүрмэн чулХорго - Тэрхийн цагаан нуурын аяллыг сонирхож байвал энд дарна уу. уун галт уул бөгөөд 8 мянган жилийн өмнө оргилж байгаад унтарчээ.  Далайн төвшнөөс дээш 2210 метр,  Хорго хавийн хүрмэн хад асга, ангал, хавцал гайхам сонин тогтоцтой, агуй, хонхор гүдгэр зэрэг нь нуугдаж хоргодох газар олон байдаг. Хамгийн хойд захад нь Хоргын тогоо байх бөгөөд тогооны өрх хөндлөнгөөрөө 200 метр, гүн нь 70-80 метр, 30-36 хэмийн налуутай. Ар болон амсраар нь хуш, шинэсэн ойд ургадаг бөгөөд цэцэг жимсээр элбэг.

Хоргын тогооны халуун хайлмал чулуу урсаж байхдаа мушгирч атиралдан царцаж уур хийнд үлээгдэн дээшээ овойж гэр шиг хэлбэртэй болсон байна. Энэхүү гэр нь цоорхой тоонотой, хажуудаа хаалга үүдтэй 10 гаруй агуйг үүсгэсэн байдаг учраас нутгийнхан түүнийг чулуун гэр гэдэг. Хоргын тогооноос гадна Гичгэний баруун зүүн тогоо, Өлийн тогоо, Цагаан уул, Залаа толгой, Мандлын тогоо, Шаврын царам зэрэг 33 галт уул бий. Тэдгээрийн дундуур Суман, Гичгэнэ, Чулуут голууд усны унал хурд ихтэйгээр хөөсрөн урсаж Хоргын тогооны бүсийн нэгэн гайхамшигт чимэг болдог. Хоргын үзэсгэлэнт газрыг 1965 онд дархан цаазтай болгожээ. 

Домгоос өгүүлбэл, Эрт үед худгаас ус авсан хүмүүс худгаа таглахаа мартсанаас болж их хэмжээний ус олгойдон гарч хөндийг дүүргэн сүйд болжээ. Хүмүүс “хоргоогоорой” хэмээн хашгирч  байснаас Хорго хэмээх нэр үүсэж, хоргоогдож тогтсон ус нь Тэрхийн цагаан нуур болжээ.

Тэрхийн цагаан нуур: Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байдаг. Хангайн нуруунаас эх авсан хойд урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодисонд боогдон үүссэн цэнгэг уст нуур. Урт нь 16 километр, хамгийн өргөн нь 6 километр бөгөөд 61 ам километр талбайтай. 20 метр гүнтэй, далайн төвшнөөс дээш 2060 метрт оршдог. Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм.  Харин ганц гол эх аван гадагш урсдаг бөгөөд тэр нь Суман гол юм. 50 орчим километр урсаад Чулуутын голд цутгадаг. Нуурын голд орших жижиг арал дээр шувууд үүрээ засаж өндөглөдөг. Нууранд хар галуу их ирдэг бөгөөд 5 метр хүртэл гүн рүү шумбан загасаар хооллодог байна. Домог нь: Тэрхийн цагаан нуурын зүүн этгээдэд нэг овоо бүхий дөрөлж байдаг гэнэ. Тэр дөрөлж дээгүүр гарч ирсэн аяны хүмүүс гэнэт их нуур байхыг хараад “Тэр их цагаан нуурыг хараа” хэмээн дуун алдсанаас “Тэр их цагаан нуур” буюу Тэрхийн цагаан нуур гэдэг нэр бий болсон гэдэг.

Хорго - Тэрхийн цагаан нуурын аяллыг сонирхож байвал энд дарна уу.

  • ТОО
    0
    0
    0