4. БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОР ГАЗАР

ИХ БОГД УУЛ

Говь-Алтайн нурууны ноён оргилуудын нэг, мөнх цаст Их Богд уул нь далайн төвшнөөс дээш 3957 метр өндөр. Говийн уулс атал хангайн бүсийн өнгө төрхийг илтгэсэн ногоон хөвд, өнгө алагласан цэцэгс, шуугин урсах уулын гол горхи, газар хөдлөлтийн улмаас үүссэн өвөрмөц сонин тогтоцууд, ховор зэрлэг ан амьтад, нэн ховор эмийн ургамлууд гэх мэтчилэн аливаа бүхэн цогцолсон сайхан уул юм. Ид зуны цагт Их богд уулын оройд цас бударч байхад дунд хэсэгт нь бороо орж, бэл хормойд нь 20-30 хэмийн халуун дулаан уур амьсгал зонхилж байдаг нь сонирхолтой.  1957 онд Их Богд ууланд хүчтэй газар хөдлөлт болж уулын нэгэн оргил нь тасран унаж хоёр голын хөндийг хааснаар өдгөө Хөх нуур, Ногоон нуур хэмээх байгалийн үзэсгэлэнт хоёр нуурыг бий болгожээ. Уулын явган аялагчдын очих дуртай газрын нэг бол яах аргагүй ИХ Богд уул юм. Их говийн дархан газрын бүсэд хамаарч, Ичээтэй жарангийн нуруу, Өлзийт, Ноён, Тариат, Бургалтай зэрэг үзэсгэлэнт сайхан уулсаар чимэглэгдсэн байдаг.
  • ТОО
    0
    0
    0