6. РАШААН СУВИЛАЛ

ӨӨШ МАНХАН - ЭЛСЭН СУВИЛАЛ

Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт УБ хотоос 420 км зайтай оршдог. Анх 1986 онд байгуулагдсан. Бөөрний бүх төрлийн архаг болон олдмол өвчин эмгэг, бөөрний дутагдлын хам шинж, эмэгтэйчүүдийн өвчин, хүүхдийн сульдаа буюу архитыг эрүүлжүүлэх зорилготой бөгөөд эмчилгээний үр дүн 93-97%-тай байдаг. Эмчилгээг хийхдээ байгалийн хүчин зүйл болох нар, агаар, элсийг ашиглан наран шарлага, элсэн хучлага хийх болон ингэний сүү, хоормогоор эмчлэн сувилдаг. Мөн нарны халуун энерги бүхий элс, ингэний хоормогоор дотор таван цулын хаван болон гадна хаванг хөөж эмчилдэг. Сувилуулагчид өөрсдийн хүсэлтээр бариа засал, зүү төөнүүр хийлгэх, бумба тавиулах, тариа дусал хийлгэх зэрэг үйлчилгээг нэмэлт төлбөртэйгөөр хийлгэх боломжтой.

Өөш манханы элс нь бие дээгүүр гарсан элдэв тууралт зэргийг эдгээчихдэг увидастай. Энэ элсний ”ид шид”-ийг 1978 онд анх нээсэн байна. Монголын бөөр, үе мөчний нэртэй эмч нар хүртэл  энэхүү элсний “ид шид”-ийг хүлээн зөвшөөрдөг байна. Өдгөө Тайвань, Япон, Солонгос, Америкаас хүртэл 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг байнга ирж үйлчлүүлдэг болжээ.

Өөш манханы элс баруунаас зүүн тийш 5 км урт сунаж тогтсон. Элс нь нарны энергийг ихээр шингээдэг маш нарийн ширхэгтэй, эрдэс баялгийн олон бодистой ажээ. Хэлнийхээ хонхорт тавихаар хайлчихдаг. Уг элсийг барилгын ажилд хэрэглэж болдоггүй.  Өөш манхан элсний эргэн тойронд ховордсон амьтан болох аргаль угалз, янгир, хуланг харахаас гадна Цагаансуварга хэмээх газрын мөргөцөг бүхий үзэсгэлэнт газар, Тагтааны агуй, Моринтолгойн цав зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, говийн улаан наран хэрхэн мандахыг харах нь үнэхээрийн гайхамшигтай юм.

Амралтын таван ортой монгол гэр 5, дөрвөн ортой модон байшин 8, найман тасалгаа бүхий 24 ортой тоосгон байшинтай. Нэг ээлжиндээ 80-100 хүн хүлээн авах хүчин чадалтай. Нарийн мэргэжлийн эмч нар ажилладаг. 1986-2015 оны хооронд нийт 10000 гаруй хүнийг эмчлэн сувилсан. 


Сувиллын 2015 оны цагийн хуваарь  

  • Нэгдүгээр ээлж : 6.14  -  6.28 хүртэл   
  • Хоёрдугаар ээлж: 6.30- 7.14 хүртэл 
  • Гуравдугаар ээлж: 7.16 - 7. 30  хүртэл 
  • Дөрөвдүгээр ээлж: 8.01  -  8. 15 хүртэл  

Нэг хоногийн төлбөр: 44300 төгрөг. Үүнд:

  • Эмчийн үзлэг 4000төгрөг
  • Эмчилгээ - 7000 төгрөг
  • Ингэний хоормог - 700*2=1400
  • Өглөөний цай-4000 төгрөг
  • Өдрийн хоол - 1, 2 хоол + цай= 7500 төгрөг
  • Үзэмний шүүс, эсвэл бөөрний зэхмэл = 400 төгрөг
  • Оройн хоол - 5000 төгрөг
  • Гэр байр -  15000 төгрөг тус тус багтсан.  

Хүүхэд үйлчлүүлэх тариф:

  • 0- 2 насны хүхэд төлбөргүй
  • 3-6 насны хүүхэд 50 %хямдралтай
  • 7-11 насны хүүхэд 30% хямдралтай

 Унаа болон замын байдал: 

  • Сувилуулагч УБ хотоос - Өөш манхан сувилал хүртэл 2 талдаа замын зардал 25000*2=50000 төгрөг     
  • Сувилуулагчдад  "Өөш манхан"  сувилал өөрийн COUNTY автобусаар үйлчилнэ.
  • Сувилуулагч унааны болон замын хоолны зардлыг тусад нь тушаана.
  • Урьдчилан тохирч захиалга өгсний үндсэн дээр VI/11, VI/26, VII/10, VII/24, VIII/7-ны өдрүүдэд унаа үйлчилнэ. 
  • Унаа 1 дүгээр эмнэлгийн орчмоос явна. Цаг агаарын байдлаас явах хугацаа өөрчлөгдвөл тухайн үед зарлана.

Бүрдүүлэх бичиг баримт болон бусад анхаарах зүйл:

  • Сувилалын илгээх картыг өрхийн эмчлэгч эмч ерөнхий эмчээр тамга даруулж заавал баталгаажуулсан байх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэртэй ирэх
  • Өвчний байдал, эмчилгээ хийлгэсэн түүхийг эмчлүүлэгчийн картанд заавал тэмдэглүүлсэн байх
  • Мөн бөөр, нуруу, үе мөч зэрэг өвчний шинжилгээг хийлгэсэн байх.
  • Шээсний шинжилгээ хийлгэсэн байх. 
  • Нэг ээлжийн цагаан хэрэглэл, алчуур, аяга болон хувийн ариун цэврийн хэрэглэлээ авч ирнэ.  
  • Сувилуулагч СХД-ийн 29-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай (Драгон төвийн хойно) “Монгео” ХК-ны байранд ирж бүртгүүлэн төлбөрийн тооцоог хийж эрхийн бичгээ авсан байна. 
  • Сувиллын талаарх мэдээлэл, зөвлөгөөг мөн тэндээс авна.

Сувилал руу ирэх маршрутууд:

  • УБ - Дэлгэрцогт сум – Мандалговь -  Өөш манхан
  • УБ - Дэлгэрцогт сум – Мандалговь – Өлзийт сум -  Өөш манхан
  • УБ - Дэрэн сум – Гурвансайхан сум - Буянт баг -  Өөш манхан
  • УБ - Цагаандэлгэр сум – Говь-Угтаал сум -  Өөш манхан
  • УБ - Гурвансайхан сум - Буянт баг -  Өөш манхан

Холбоо барих утас: 99118166 , 99038736 , 99274746 95999969

Дундговь аймаг дахь хаяг: Нийгмийн даатгалын хэлтэс, утас: 99599078