УБ хотоос 50км засмал замаар яваад Горхи Тэрэлж байгалийн цогцолборт газрын Туул голын хөвөөн дээр байдаг. Зуны улиралд 5-аас дээш хоногоор байрласан тохиолдолд гүүний саам, бөөр, үе мөчний элсэн шарлага, бүх төрлийн бариа засал, хийн бясалгалын дасгал, хүчилтөрөгчийн коктейль, бумба эмчилгээгээр үйлчилдэг. Чөлөөт цагаараа сагс, теннис, диско, караоке, саун-д үйлчлүүлэх боломжтой.
Гэр буудалд 3 хоолтой өдрийн 40000 төгрөг, дүнзэн байшинд 45000 төгрөг, өвлийн байранд 50000 төгрөгөөр байрлана. Өвлийн байрны люкс зэрэглэлийн өрөө 80000 төгрөгийн үнэтэй. Ахмад настанд өдрийн 25000 төгрөгөөр үйлчилнэ. Нийт 270 хүн хүлээн авах хүчин чадалтай.
Унаа: Баруун дөрвөн зам, Нарантуул зочид буудлын эсрэг талын автобусны буудлаас өдөрт 16:00 цагт автобус явна.
Мангут эмнэлгээс эрхийн бичиг авна.
Утас: 70110027, 95151577
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.