• Зургийг П.Отгонбаяр
    Шаргалжуутын халуун рашаан
    Баянхонгор, Эрдэнэцогт сум
  • Дундговь, Өлзийт сум
    Өөш манханы элсэн сувилал
    Зургийг Ч.Буянбадрах
  • Хөвсгөл, Галт сум
    Галтын халуун рашаан
  • Өвөрхангай, Хужирт сум
    Хужиртын халуун рашаан
  • Төв, Эрдэнэ сум
    Мойлтын тохой - амралт сувилал
    Горхи Тэрэлж

6. РАШААН СУВИЛАЛ

ӨВӨР ЖАНЧИВЛАНГИЙН РАШААН СУВИЛАЛ

Тус рашаан сувилал нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт далайн түвшнээс дээш 1300 метрийн өндөрт ой хээрийн бүсэд оршдог. Улаанбаатар хотоос шууд замаар 75 километр засмал замаар 105 километр Төв аймгаас 70 километр зайд оршдог. "Өвөр Жанчивлан" рашаан сувилал нь 1955 онд байгуулагдсан 50 гаруй жилийн түүхтэй. Жанчивлангийн рашаан нь ходоод гэдэсний архаг үрэвслүүд, элэг, цөс, нойр булчирхайн зарим өвчнүүдийг анагаах чадалтай эрдэс бодисоор баялаг болох нь шинжилгээ судалгаа болон олон жилийн практик үйл ажиллагаагаар батлагдсан. Рашаан сувилал нь 3 давхар өвлийн байртай, төвлөрсөн халаалттай, цэвэр бохир усны системтэй, 1 ээлжид өвөлдөө 200, зуны улиралд 350-400 амрагч сувилуулагч хүлээн авах хүчин чадалтай жилийн 4 улиралд үйлчилгээ явуулдаг  томоохон сувиллуудын нэг.

Тус рашаан сувилал нь ходоод гэдэсний архаг үрэвсэл, элэг, цөс, нойр булчирхайн архаг үрэвсэл, цөсний хагалгаа хийлгэсний дараах үе зэрэгт жанчивлангийн рашаан уулгах, цөс, ходоод, гэдэс угаахаас гадна шавар эмчилгээ, усан эмчилгээ, гэрлэн болон цахилгаан эмчилгээ, иллэг, бариа засал, биеийн тамир эмчилгээ, бумба, зүү төөнүүр, хүчилтөрөгчийн коктейл уулгах, зуны улиралд гүүний саам , цагаан ямааны сүү уулгах зэрэг эмчилгээнүүдийг хийж мөн эмчилгээний хоолоор үйлчилдэг.

Амрагч сувилуулагчдын ая тухтай амарч сувилуулах нөхцөлийг бүрдүүлж урлаг соёлын арга хэмжээг төрөл бүрээр зохион байгуулж цэнгээнт бүжиг, биллиард, ширээний теннисний заал танхимууд мөн сагсан бөмбөг, волейболын гадна талбайг тохижуулан ажиллаж байна. "Өвөр Жанчивлан" рашаан нь олон жилийн түүхтэй эрт дээр үеэс ихэс дээдэс, эгэл олон түмэн газар бүрээс ирж анагаах чадвар ариун дагшин байгалд нь шүтэн биширч хэрэглэсээр ирсэн байгалийн хосгүй рашаан билээ.

Өрөөний зэрэглэлээс шалтгаалж, нэг хоногийн 22000 - 450000 төгрөг. 

Захиалга авах хаяг: Нийслэлийн үйлдвэрчнүүдийн холбоо 107 тоот

Холбоо барих утас: 80850888, 322075