Гадаадын иргэн харъяатын газраас Монгол Улсын хилээр
нэвтэрсэн нийт зорчигчдыг албан, хувийн, жуулчин, ажиллах, дамжин өнгөрөх,
суралцах, байнгын оршин суух, бусад зорилгоор гэсэн нийт 8 төрөлд хуваан
ангилдаг.
НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагаас гаргасан
жуулчдын статистик тоон мэдээллийг тооцох аргачлалын дагуу жуулчдын тоон
статистик мэдээллийг гаргахдаа албан, хувийн, жуулчин, дамжин өнгөрөх, бусад
зорилгоор гэсэн 5 ангиллаар Монгол Улсад ирж буй гадаадын иргэдийг жуулчдын
тоонд оруулж үздэг.

2017 оны байдлаар нийт зорчигчдын тоо өмнөх оны мөн үеэс
62100, зөвхөн жуулчдын тоо 69200-гаар
өссөн үзүүлэлт гарчээ. Монгол Улсад зорчих гадаад иргэдийн тоо анх удаа хагас
сая давлаа.