АЯЛАГЧДЫН АНХААРЛЫН ТӨВД БАЙГАА 10 ОРОН /2017 ОН/

1.     Канад: Энэ жилийн хамгийн онцлох зүйл нь үндэсний парк, далайн тээвэр, үндэсний түүхэн газруудад нэвтрэх эрхийг үнэ төлбөргүй болгосон. Тийм учраас энэ жилийн 7-р сарын 1-ний “Канадын өдөр”-ийг үзэхээр маш олон жуулчид цуглажээ. Тэд уулын болон явган аяллын маршрутыг жуулчдад түлхүү санал болгосон.


2.     Колумби:  Гайхамшигтай зүйл байхгүй ч католик шашинтай хүмүүс хамгийн их ирдэг газар. Үндэсний хоолоор тэр дундаа өглөөний цайгаараа алдартай. Маш олон өөр өөр соёл бүхий оршин суугчтай учир шинэ содон зүйл их байдаг.


3.     Финланд: Дэлхийн болон Скандиновын орнуудын цанын аварга шалгаруулах тэмцээн энэ жил Финландад болсоноор жуулчдыг ихээр татсан. Өвлийн улиралд аялахад хамгийн үзэсгэлэнтэй орон.


4.     Доминик: Байгалийн тогтоц сайтай газар. Боргилдог нуур, унтарсан галт уул, хүрхрээ зэрэг сонирхолтой зүйл олон. Жил бүр дэлхийн креол хөгжмийн наадам 10-р сарын 3-ны өдөр зохиогддог.


5.     Балба: Явган аяллаар хамгийн алдартай орнуудын нэг. 2015 онд болсон газар хөдлөлтөнд хэр их зүйл сүйдсэн бэ гэдэгт биш хэр их зүйл үлдсэн бэ гэдэг нь аялагчдад чухал байдаг. Хөшөө дурсгалууд болон барилга байгууламжаа дахин сэргээн барьсан чадварыг нь жуулчид гайхацгаадаг.


6.     Бермуд: XYI зууны байдлыг харуулдаг энэхүү арал нь түүхэн ач холбогдолтойгоос гадна байгалийн гайхалтай тогтоцтойгоороо олныг татдаг. UNESCO –ийн дэлхийн өвт газрын нэг. Дарвуулт завины аварга шалгаруулах тэмцээн энд болдог.


7.     Монгол:  Цэнгэг устай Хөвсгөл нуур, Чингис хааны түүхэн дурсгалт газраараа алдартай. Үндэсний хоол нь жуулчдын сонирхлыг их татдаг. Газар нутгийн хувьд уудам говь, хангай хосолсон байдаг учир байгалийн сайханаас гадна эртний Монголын эзэнт гүрнүүдийн дурсгалыг үзэхийн тулд аялагчид энэ улсыг сонгодог.


8.     Оман: Далайн хоол, нутгийн иргэдийн амьдрал, далайн адал явдал жуулчдын сонирхлыг төрүүлдэг. Арабын хотуудаас дэлгүүр, бэлэг дурсгалаараа хамгийн өвөрмөц нь юм. Спорт аялал хийх гэж байгаа аялагчид зуны улирал буюу 5-9 дүгээр сард явахад тохиромжгүй. Учир нь агаарын хэм хэт халуун хуурай байдаг. Энэ хотод аялахдаа мөр болон өвдөгөө халхалсан хувцас өмсөхийг анхаарах хэрэгтэй.


9.     Мъянмар: Азийн орнуудаас хамгийн нууцлаг орон бөгөөд жуулчдын анхаарлын төвд байдаг. Онгон дагшин байгаль, хөдөө нутгийн үзэмж, сүм хийдээрээ гайхагддаг. Газар тариаланг нэлээд хөгжүүлсэн, завин аяллаараа алдартай.


10.                        Етиоп: Өөрсдийн гэсэн календарьтай гэдгээрээ олны сонирхолыг татдаг. Simien ууланд явган аялал хийх нь өөр ямар ч газар байхгүй зүйлсийг харах боломжтой. 2017 онд  шинэ нислэгийн зурвастай болсоноор илүү олон хүмүүс ирэх боломжтой болсон. Simien ууланд нутагшсан зэрлэг амьтад болон нэн ховордсон амьтадыг харах боломжтой.


ТОО
0
0
0