Өнөөгийн байдлаар Монгол улс руу хийгдсэн тахийн хамгийн хурдан тээвэрлэлт
33 цаг хүрэхгүй хугацаанд үргэлжиллээ. 17 цагийн агаарын тээвэрлэлтийн дараа
дархан цаазат Говийн Б бүс рүү 200 орчим км замыг газраар туулсан байна.
Прагийн Кбелийн нисэх буудлаас хөөрснөөс хойш 24 цагийн дараа морьдыг
хайрцагнаас нь гаргах үйл ажиллагаа явагдлаа. Эхлээд Гретел дараа нь Баян сүүлд
нь Уллаг гаргасан.
30 гаруй цагийн тээвэрлэлтийн дараа өөрсдийн өмнөх уудам нутаг болох Говийн
Б бүсэд гурван тахийн гүүг хайрцагнаас нь гаргаж нутагшууллаа. Ийнхүү Прага
хотын амьтны хүрээлэнгийнхэн “Зэрлэг адуу нутагтаа буцсан нь” хэмээх төслийн
хүрээнд 4 дэх тээвэрлэлтээ амжилттай хэрэгжүүллээ. Кбелийн онгоцны буудлаас
Тахийн талд морьдыг гаргах хүртэлх тээвэрлэлт 24 цаг 10 минут үргэлжилжээ.
Долны Добржейёвоос ачсанаас хойш 33 орчим цаг болсон байна. Казан, Новосибирск,
Булган суман дахь зохицуулалтын ажлууд болон газрын тээвэрлэлтийн “Бүх үйл
ажиллагаанууд аливаа нэгэн саадгүй түргэн шуурхай” явагдсанаар энэ удаагийн
тахийн тээвэрлэлтийг бид хамгийн хурдан гүйцэтгэж чадлаа хэмээн Прага хотын
амьтны хүрээлэнгийн захирал ноён Мирослав Бобек дурьдсан байна.