JOINME: ЭНЭ САРД ОНЦОЛЖ БУЙ ТЭРЭЛЖИЙН 5 АМРАЛТЫН ГАЗАР

Joinme.mn-ийн багийнхан өнгөрсөн гурван долоо хоногт Тэрэлжийг зорьж, амралтын газруудын  үйл ажиллагаатай нь танилцаж, судалгаа хийлээ. Уг судалгааны дүнд гэр бүлээрээ болон албан байгууллагуудын хурал, зөвлөгөөн зохион байгуулахад хамгийн тохиромжтой газруудыг жагсааж, үнэт цагаа хэмнэхэд тань тусалж байна. 

Байгууллагын хамт олны хүрээнд арга хэмжээг хотоос гадна зохион байгуулах зорилготой байгаа бол ихэнх амралтын газрууд ажлын өдрүүдэд  хямдрал санал болгодог гэдгийг онцлон зөвлөе. Сүүлийн нэг жилд  амралтын газрууд, спорт ба тоглоомын талбай, гэр бүлд зориулсан хөтөлбөр, тоног төхөөрөмжиндээ нэлээд  анхаарч, шинэчлэл хийн, баяжуулан үнэ цэнээ өсгөжээ. Үүнээс гадна сургалт, семинарыг амжилттай зохион байгуулахад орчны тав тух,  ширээ, сандлын байрлал хүчин чадал, зоог, цайны завсарлагын цэс ба сонголт, арга хэмжээ зохион байгуулах туршлага  зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг гэдгийг Та мөн анхаарах нь зүйтэй. Бид ч эдгээрийг харгалзан шалгалт хийн, өөрсдийн биеэр туршснаар дараах жагсаалтыг гаргасан байгаа.  Энэ талаар илүү судлан, зөвлөлдөж хэрэгцээ болон төсөвтөө тааруулахыг хүсвэл joinme.mn мэргэжлийн багтай холбогдон зохион байгуулалтын туслалцаа аваарай!

1. Ekh Terelj resort

Үүднээсээ эхлээд зочломтгой үйлчилгээний ажилтнуудтай уг амралтын газар нь тухлаг, цэвэрхэн орчинтой. Жилийн 4 улирал тасралтгүй ажилладаг. Нийт 100 гаруй зочдод үйлчлэх хүчин чадалтай. 

Давуу тал: 

  • Дотроо угаалгын өрөө бүхий гэр болон хаусны сонголтой. 
  • Сагсны талбай, хүүхдийн тоглоомын талбайтай.
  • Ресторан нь монгол, европ хоол, хүүхдийн ба цагаан хоолны цэстэй. Захиалгаар хоол бэлтгүүлэх боломжтой.
  • Их гэр-хурлын танхим 70 хүртэлх хүний багтаамжтай.
  • Сүүлийн үеийн тоноглол бүхий LED дэлгэц, сургалтын самбар, маркер, проектор, принтертей.


















2. Terelj hills lodge

Олон улсын ISO 9001:2015 стандартыг хангаж ажилладаг цөөн амралтын газруудын нэг. Байгаль орчиндоо ээлтэй үйл ажиллагааг эрхэмлэж, салбартаа манлайлахыг зорьдог. Мөн хоолны амт, чанараараа онцгойрдог учраас байнгын үйлчлүүлэгч олонтой. Ам дамжсан сайшаалаар шинэ хэрэглэгчид татагддаг. 

Давуу тал: 

  • Шинэчлэн тохижуулсан хурлын өрөөний багтаамж 30 - 40 хүн.
  • Сагсны талбай, хүүхдийн тоглоомын талбайтай.
  • Арга хэмжээ зохион байгуулж болохуйц том террастай.
  • Ресторан нь монгол, европ хоол, хүүхдийн хоолны цэстэй. Захиалгаар хоол бэлтгүүлэх боломжтой.
  • HDMI кабелиар холбогдсон проектор, Wifi, хичээл заах, тэмдэглэл хөтлөхөд зориулсан ханын шилэн урт самбартай.
  • Арга хэмжээний үеэр баазын нэрийн жигнэмэгтэй, Итали кофетой завсарлагатай.
  • Караокетэй.


3.  Green sky resort

Жилийн 4 улирал тасралтгүй ажилладаг. Нээгдээд нэг жил болж буй бөгөөд нэг ээлжинд 100 хүртэлх хүн хүлээн авах хүчин чадалтай. Хүүхдийн тоглоомын талбай болон сагсны талбайг шинээр тохижуулж дууссан.

  • Рестораны танхимдаа тайз, LED том дэлгэц, гэрэлтүүлэг, хөгжмийн тоног төхөөрөмжтэй ба 70 хүртэлх хүний арга хэмжээг зохион байгуулах хүчин чадалтай. 
  • Ресторанаас монгол, европ хоол, хүүхдийн хоол, цагаан хоол зэрэг хүссэн хоолоо захиалан идэх боломжтой.
  • Террас, машины зогсоолын зай талбай сайтай.
  • Энгийн болон вип гэртэй. 
  • Караокетэй.


4. Terelj star resort

Тэрэлж Стар ресорт нь жилийн 4 улирлын турш үйл ажиллагаа явуулаад 5 жил болж буй . Шалны халаалт бүхий 26 цомцог гэрүүдээ энэ жил шинэчлэн тохижуулж, дотроо ариун цэврийн өрөөтэй болгосноор нийт 50 гаруй гэртэй болсон. Террас талбайд олон хүнд зориулсан арга хэмжээ зохион байгуулах боломжтойгоороо бусдаас онцлог. Нийт 150 гаруй зочин нэг дор хүлээн авах хүчин чадалтай. 

  • Энгийн болон люкс гэртэй. 
  • Сүүлийн үеийн хөгжим аппаратур, гэрлээр тохижуулсан 2 ресторантай. (40-50 хүний багтаамжтай “Мичид” ресторан, 150 хүртэлх хүний багтаамжтай “Марал” гэр ресторан)
  • Сургалт, семинар зохион байгуулах хурлын өрөөтэй. Рестораны талбайг ашиглан арга хэмжээний зориулалтаар давхар өргөтгөн хэрэглэх боломжтой. 
  • Гадаа талбайд галын наадам, бэсрэг наадам зохион байгуулах том террастай.
  • Караокетэй. 


5. Big sky lodge

Европын орнуудын хөдөө нутагт түгээмэл тааралддаг дүнзэн байшингийн хэв загварыг орчин үеийн хэрэгцээнд нийцүүлэн, тансаг зэрэглэлээр бүтээн байгуулсан. Тиймээс гэр бүл, найз нөхдөөрөө зорьж, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхэд хамгийн тохиромжтой. Түүнчлэн хоолны амт, чанараараа онцгойрдог учраас байнгын үйлчлүүлэгч олон. Хүний биений онцлогт тохирсон өндөр зэрэглэлийн маттрастай учраас гэрийн ая тухыг эрхэмлэдэг, цаашлаад нуруу нь зовиурладаг үйлчлүүлэгчдэд нэн тохиромжтой. 

  • Шинэчлэн тохижуулсан хурлын өрөөний багтаамж-20 хүн.
  • Хүүхдийн дотор тоглоомын өрөө ба гадаа талбайтай.
  • Террас, машины зогсоолын зай талбай сайн.
  • Ресторанаас монгол, европ хоол, хүүхдийн хоол, цагаан хоолны цэстэй.
  • Караоке өрөө,ширээний теннис, сагсан бөмбөгийн талбайтай. 
  • Галт тогоо, ариун цэврийн өрөө бүхий гэр бүлийн байшин, цомцог гэрүүдтэй. Буудлын өрөөнүүдтэй.


Цаашид амралтын газруудын талаар бодит судалгаанд үндэслэсэн ангилан багцалсан мэдээлэл болон зөвлөгөөнүүдийг цувралаар хүргэхэд манай баг зорьж ажиллах болно. Та бүхэн үйлчлүүлж байсан газруудынхаа сэтгэгдлээс мөн бидэнтэй хуваалцаж, бусдад туршлагаа харамгүй түгээгээрэй!

Та дээрх амралтын газруудад зээлээр болон Сторпей ашиглан 4 хуваан төлж амрах боломжтой. Мөн аяллын байгууллагынхаа талаарх мэдээллээ шинэчлэх, баяжуулах хүсэлтэй байвал joinme.mn тэй холбогдоорой.















ТОО
0
0
0