“ХАРХОРИН” МУЗЕЙ УДАХГҮЙ ҮҮДЭЭ НЭЭНЭ

Өвөрхангай аймгийн Хархорин сумыг Монголын эзэнт гүрний нийслэл хэмээн бахархан ярьдаг ч бодит байдал дээр тэнд хүний нүдийг хужирлах олигтой зүйл байдаггүй гэж шүүмжилдэг. Харин удахгүй Япончуудын тусламжаар барьсан “Хархорин” музей нээлтээ хийхээр болжээ. Уг музейн барилгын ажил дууссан бөгөөд хамгийн анх 2007 онд Япон улсын JICA олон улсын байгууллагад хүсэлт гаргаснаар энэхүү музейг барих болсон байна. “Хархорин” музейг байгуулснаар тухайн нутгаас олдсон түүхийн олдворуудыг олон нийтэд танилцуулахаас гадна аялал жуулчлалын салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа юм байна.

ТОО
0
0
0