МУЗЕЙН МЭРГЭЖИЛТНҮҮД СҮХБААТАРТ ЦУГЛАВ

Сүхбаатар аймагт “Музейн үзмэртэй харьцах үзмэрийн баримтжуулалт, зөв тодорхойлох нь” сургалт 3 хоног үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө. Сургалтыг төвөөс алслагдсан орон нутгийн музейн ажилтнуудыг мэргэжил, арга зүйгээр хангаж, тэдний үйл ажиллагаанд тулгамдсан асуудлыг хэлэлцэх болон холбогдох санал боловсруулах зорилгоор  Монголын үндэсний музейн арга зүйч, мэргэжилтнүүд зохион байгуулсан аж. “Музейн үзмэртэй харьцах, үзмэрийн баримтжуулалт, зөв тодорхойлох нь”  сургалтанд зүүн бүсийн музейн ажилтнууд хамрагдсан байна.
 

ТОО
0
0
0