ТАНСАГ АЯЛЛЫН ЖУУЛЧИД МАНАЙД ШОНХРЫН АН ХИЙНЭ.

 

Дээд зэрэглэлийн гоёл чимэглэл үйлдэрлэдэг Их Британий “Dunhill” компаниас жуулчлалын шинэ маршрут нээж байгаагаа зарлажээ. 1930 онд Рю-де-ла-Пе дэх “Dunhill” компанийн дэлгүүрийн эзэн байсан Клемент Куртын хийсэн аяллыг давтан хийхээр болжээ. Курт дэлгүүртээ Японы бараа авахаар Евразийг хөндлөн гулд туулж байсан түүхтэй. “Dunhill” компани шинэ маршрутаараа “Тансаглал гэдэг мөнгө зарах явдал биш” гэдгийг харуулах гэнэ. Хамгийн хямд аялал 2825 фунт стерлинг бөгөөд энэ мөнгөөр аяллын зах зухыг л харж чадах юм байна. Харин Транссибирийн төмөр замаар тусгай галт тэргээр хийх 10 хоногийн адал явдалт аялал 27750 фунт болж байгаа гэнэ. Аялалд оролцогчид Парис, Москва, Монгол, Япон гээд 1930 онд Куртын үзсэн газруудыг үзэж сонирхоно. Энэхүү тусгай аяллаар алдарт Луврын музейг хаалттай байхад нь үзэж эрхлэх бөгөөд Москва хотын дээгүүр сөнөөгч онгоцонд суун дүүлж, Японы халуун рашаанд шавайгаа ханатал сууж болно. Харин манай улсад шонхрын ан хийхээр төлөвлөгөөндөө оруулжээ.

 

ТОО
0
0
0