МОНГОЛЫН ТАВАН МУЗЕЙ “ОЛОН УЛСЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН САН” –Д НЭГДЛЭЭ

Амстердам, Бээжин, Дублин, Парис, Сөүл, Лондон гэх мэт том хотын шилдэг үзмэрүүдийг багтаасан “Олон улсын шилдэг бүтээлийн сан”-д манай нийслэлд байрлах таван музей нэгджээ. Одоогоор дэлхийн 25 хотын музей, урлагийн галерей энэхүү санд нэгдсэн байна. Тус санд манайхаас Үндэсний түүхийн музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей,Театрын музей, Чойжин ламын музей, Уран зургийн галерейн 58 бүтээл багтжээ. Тухайлбал, нэрт зураач Б.Шаравын “Монголын нэг өдөр”, Улсын эх дагина Дондогдуламын хүүхдүүдтэйгээ хамт авахуулсан гэрэл зураг, 8-р зууны үеийн дээл, Хүннүгийн үеийн эсгий, Цагаан хөлт туг, бөөгийн өмсгөл, морин хуур, халх эхнэрийн дээл, гоёл чимэг, Жамсран, Майдар бурхан зэрэг сонирхолтой үзмэрийн тухай мэдээлэл орсон ажээ.

ТОО
0
0
0