КАТАРААС АВЧИРСАН 25 ИДЛЭГ ШОНХОРЫГ ЭХ ОРОНД НЬ НУТАГШУУЛЛАА

Манай улс 1994 оноос идлэг шонхорыг гадаад орнуудад экспортолж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 2400 толгой шонхор экспортолсон байна. Өнгөрсөн жил л гэхэд 282 идлэг шонхор экспортолсон байна. Шонхор шувууг Кувейт, Катар, Арабын нэгдсэн Эмират улс руу экспортолдог ч эргүүлэн нутагшуулж байгаагүй ажээ. 2008 онд Монголоос Катар улс руу экспортолсон 25 шонхорыг энэ сарын 11- нд эргүүлэн нутагшуулахаар авчирчээ. Тэднийг 7 хоног хадгалж байгаад өчигдөр байгальд нь тавьсан бөгөөд шонхор шувуудыг байгальтайгаа дасан зохицож, цаашид амьдарч чадаж байна уу үгүй юу гэдгийг нь микро чийпийн тусламжтайгаар байнга шалгана. Мөн тэдэнд бөгж зүүлгэжээ. Хэрвээ эргүүлэн нутагшуулах ажил үр дүнд хүрэхгүй бол уг асуудлыг холбогдох байгууллагуудад нь уламжилж шонхор шувууны экспортыг зогсоох хүртэл арга хэмжээг авахаар төлөвлөж байгаа гэж БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат мэдэгджээ.

ТОО
0
0
0