МОНГОЛЧУУДЫН ТУХАЙ ӨГҮҮЛСЭН НОМ ДЭЛХИЙН ШИЛДЭГ ОРЧУУЛГАТАЙ БҮТЭЭЛЭЭР ШАЛГАРЧЭЭ

АНУ-ын Утга зохиолын орчуулагчдын нийгэмлэгээс анх санаачлан 1959 оноос эхлэн жил бүр дэлхийн утга зохиолын шилдэг орчуулгын бүтээлийг шалгаруулдаг болсон юм байна. Энэ жилийн шагнал гардуулах ёслол Парист болсон бөгөөд Чехийн зохиолч Петра Хуловачийн “Энэ бүгд надад хамаатай” роман хамгийн шилдэг орчуулгатай бүтээлээр, уг романыг англи хэл рүү хөрвүүлсэн Америкийн дуун хөрвүүлэгч Алекс Закер 2010 оны шилдэг орчуулагчаар шалгарчээ. Сонирхолтой нь, Чехийн зохиолчийн эл романд Монголын тал нутгийн малчид олон зуун жилийн уламжлалт нүүдлийн соёл иргэншлээ халж, суурин иргэншилд шилжиж буй үеийн бэрхшээл, тулгамдсан асуудлын тухай өгүүлдэг юм байна.

ТОО
0
0
0