МОНГОЛ ЗЭЭР ӨВӨЛЖИХӨӨР ХЯТАДЫГ ЗОРИЛОО

“Өвөрмонголын Хөлөнбуйр аймагт Монголоос 100 мянга гаруй зээр орж ирлээ. Орон нутгийн захиргаа тэднийг хамгаалах арга хэмжээ авч байна. Монголд зуд, ган гачиг болсноос хоол тэжээлгүй болсон зээр хил даван орж ирсэн” хэмээн “Синьхуа” агентлаг мэдээллээ. Зээр нь Хятадад улсын хамгаалалтын хоёрдугаар ангилалд багтдаг гэнэ. Тиймээс Хайлаар хотын захиргаанаас хулгайн анчдаас сэргийлэхийн зэрэгцээ уух ус, хоол тэжээлээр хангаж байгаа гэнэ. Өнгөрсөн жилийн өвөл монгол зээр Оросын нутагт өвөлжсөн боловч хулгайн анчид ихтэй, хүйтэн байснаас энэ жил Хятадыг сонгосон бололтой.

 

ТОО
0
0
0