МОНГОЛ АРХИТЕКТОРЫН БҮТЭЭЛ АЗИДАА ТЭРГҮҮЛЛЭЭ

Монголын архитекторуудын эвлэлийн гишүүн Г.Нямцогт саяхан Азийн орны архитекторуудын дунд зохиогдсон шилдэг бүтээл шалгаруулах уралдааны тэргүүн байрыг эзэлж “Алтан медаль” хүртжээ. Уг шагнал Монголын түүхэнд анхных нь юм.

Азийн архитекторуудын эвлэл /ARCASIA/ ээс хоёр жил тутамд зохион байгуулдаг энэ удаагийн “Азийн шилдэг бүтээл”-ийн уралдаанд 17 орноос 100 гаруй бүтээл ирүүлсэн  юм байна. Шалгарсан шилдэг бүтээлийн шагналыг саяхан Пакистаны Лахор хотод Азийн архитекторуудын их хурал дээр Г.Нямцогтод гардуулсан ажээ. Г.Нямцогт архитекторын оролцсон төрөл нь D1 ангилал буюу сэргээн засварлалтын чиглэл юм. Түүнээс гадна олон давхар барилга, нисэх онгоцны буудал, сургуулийн барилга гээд төрөл бүрийн ангиллаар явагддаг ажээ. Г.Нямцогт нь энэ удаа Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Эрдэнэзуу” хийдийн сэргээн засварлалтын зураг төслийг гаргаж оролцжээ. Уралдааны журамд шинэ төсөл зураг биш, ашиглалтанд ороод 2-оос дээш жил болсон бүтээл ирүүлэх хэрэгтэйг онцолсон байна. Сэргээн засварлалтын гэгддэг уг төрөлд 10-аад архитекторын бүтээл оролцжээ.

ТОО
0
0
0