ГОВЬ БРЭНД СОФИ ХОТНОО АЛБАН ЁСНЫ САЛБАРАА НЭЭЛЭЭ

Говь Брэнд Болгари улсын нийслэл Софи хотноо албан ёсны салбар дэлгүүрээ нээлээ. Нээлтийн ёслолын ажиллагаа 2010 оны 10-р сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд тус арга хэмжээнд Монгол Улсаас Болгар Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Ганхуяг, “Говь” ХК-ний төлөөлөгчид болон албаны бусад хүмүүс оролцсон байна. Дэлхийн 30 гаруй оронд өөрийн бүтээгдэхүүнээ нийлүүлж, ОХУ, Итали, Бельги, Чех, Герман зэрэг улсад салбараа нээгээд байсан “Говь” ХК ийнхүү Монгол ноолуурыг дэлхийд таниулсан амжилтаа баталгаажуулсаар байна. Болгари улсын нийслэлд дэлхийн шилдэг брэндүүдтэй мөр зэрэгцэн байрших Говь Брэндийн дэлгүүр нь Софи хотын анхны ноолуурын төрөлжсөн дэлгүүр болж байгаагаараа онцлогтой юм.

ТОО
0
0
0