“ЧИНГИС ХААН” СИНГАПУРТ ЗОЧИЛНО

Дэлхийн түүхэн дэх агуу удирдагчдын нэг Чингис хааны тухай үзэсгэлэн Сингапурт ирэх сарын 1-нд гарах гэж байна. Сингапурын “Art- science” музей уг үзэсгэлэнг зохион байгуулах ажээ. Их хааны үеийн цэрэг, хүн ам, газар орны байдлыг дүрсэлсэн Монгол, БНСУ зэрэг орны уран бүтээлчдийн зургууд, 13-р зуунд хамаарах археологийн 150 гаруй олдворыг дэлгэх гэнэ. Үзэсгэлэнгийн танхимыг 13-р зууны үеийн байдлаар засаж, Чингис хааны байлдан дагуулал, тэр үеийн монголчуудын зан үйл, аж байдлын тухай “Discovery”, BBC телевизийн баримтат кино гарах юм байна. Уг үзэсгэлэнгээр Чингис  хааныг эзлэн түрэмгийлэгч бус, харин олон үндэстнийг нэгтгэж, их гүрэн байгуулсан суут хүн гэдэг талаас нь харуулахыг зориж байгаа гэнэ.

ТОО
0
0
0