МОНГОЛЫН УРЛАГИЙН “ДЕСАНТ” ОХУ, КАЗАКСТАНД БУУНА

ОХУ, Казакстанд Монголын соёлын өдрүүдийг энэ сарын 11-17-нд зохион байгуулах гэж байна. Олон жил завсарласан уг арга хэмжээг зохион байгуулах ажлыг “Onn&Off” продакшн хариуцаж, С.Ононбат найруулж байгаа юм байна. ОХУ-д болох соёлын өдрүүдэд 100 уран бүтээлч, Казакстанд болох үйл ажиллагаанд 80 уран бүтээлч оролцохоор болжээ. Хүндэтгэлийн тоглолт, кино өдрүүд, хүүхдийн гар болон гэрэл зургийн үзэсгэлэнгээр үргэлжлэх соёлын өдрүүдэд Морин хуурын чуулга, ҮДБЭЧ-ын бүжигчид, ДБЭТ-ын гоцлооч, гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Д.Алтанхуяг  болон рок поп урлагийнхныг төлөөлөн гавьяат жүжигчин Б.Сарантуяа, дуучин С.Наран, гитарчин Д.Өлзий-Орших нар оролцох гэнэ. Өмнө нь гадаадад Монголын соёлын өдрүүдийг зохиоход хуучны уран сайхны кино гаргадаг байсан бол энэ удаа залуу уран бүтээлчдийн бүтээлээс сонгожээ. Оросын үзэгчид найруулагч Б.Баатарын “Татар ажиллагаа”, Ж.Сэнгэдоржийн “Адам буюу хүчилтөрөгч”, Б.Жаргалсайханы “Дэв”, Ц.Ганбатын “Миний муу аав” зэрэг киног үзэх юм байна.

ТОО
0
0
0