“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО” 770 НАС ХҮРЛЭЭ

Энэ жил “Монголын нууц товчоо” хөлгөн судар зохиогдсоны  770 жилийн ой тохиож байна.  Ойн ажлын хүрээнд ШУА, МУИС, ШУТИС, МУБИС, Үндэсний түүхийн музей хамтран “Монголын нууц товчоо ба Чингис хааны судалгаа” сэдвийн дор ном, уран бичлэгийн үзэсгэлэнг өчигдрөөс эхлэн энэ сарын 10-ыг дуустал Үндэсний түүхийн музейд зохион байгуулах гэнэ. Үзэсгэлэнд Чингис хааны билэг сургаал, их хааны нууц түүх, намтар, цэргийн тухай өгүүлэл, Чингис хаан буюу тэнгэрийн увидас гэх мэт эртний монгол бичиг болон, орчин цагийн монгол бичгээр мөн олон орны хэл дээр бичигдсэн 200 гаруй номыг дэлгэжээ. Мөн Өвөрмонголын уран бичлэгийн нийгэмлэгийн дэд тэргүүн, Хайрханы “Монголын нууц товчоо”-г эрт эвхмэлтээр бичсэн олон хэлбэрийн бүтээлүүдээс тус үзэсгэлэн бүрдсэн аж. Монголын нууц товчоо нь Хятад, Орос, Герман, Франц, Перс, Англи, Чех, Мажар, Польш, Итали, Болгар, Солонгос, Вьтнам, Швед, Фин, Румын, Казак зэрэг 20 орны хэл дээр давхардсан тоогоор 300 удаа хэвлэгдэж байжээ.

 

ТОО
0
0
0