“ХОЁР ТООСГО” ХОЁР ӨӨР ИТГЭЛ, СЭТГЭЛИЙН ИЛЭРХИЙЛЭЛ БОЛНО

Дайны дараа Монголд олзлогдон ирсэн 15000 гаруй япон цэрэг байсны 1200 орчим нь Хужирбулан дахь тоосгоны үйлдвэр дээр хүнд хэцүү нөхцөлд хоригдон ажилладаг байжээ. Япон цэргүүдийн дарга нь Шарав байв. Өвлийн хахир хатуу шөнө, халаалт муутай нүхэн байрандаа ажлынхаа дараа хоёр, хоёр тоосго авч очихыг энэ хүн япончуудад зөвшөөрдөг байсан байна. Харин өглөө ажилдаа ирэхдээ тоо ёсоор нь буцааж өгөх ёстой байжээ. Ингэснээр хүйтэн байранд 50-уулаа шахалдан унтдаг хүмүүс Монголын өвлийг даван гарч чадсан ажээ. Энэ бодит үйл явдлыг кино болгох төсөл батлагдаж, Япон-Монголын хамтарсан энэ төслийг “ЭсТи” студи хэрэгжүүлэхээр болжээ. Киноны Монгол талын баатар Шарав өдгөө 92 насыг зооглож энх тунх амьдарч байгаа бөгөөд тэрбээр манай улсын анхны тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаагийн аав юм байна. Япон талаас Японы дэлгэцийн алдартай од, жүжигчин Мичитака Цуцуй тоглох ба “Хоёр тоосго” кинонд хоригдол япон залуу, монгол бүсгүй хоёрын хайр дурлалын түүхийг ч өгүүлэх ажээ.

ТОО
0
0
0