ЮНЕСКО БИЕТ БУС СОЁЛЫН ӨВИЙГ БҮРТГЭНЭ

ЮНЕСКО энэ сарын 15-18-нд Кенийн нийслэл Найробид болох хуралдаанаараа биет бус соёлын өвийн асуудлыг хэлэлцэх гэж байна. Одоогийн байдлаар 31 орон биет бус соёлын өвөө танилцуулаад байгаа ажээ. Хятадууд Мешреп баяр, Хорватчууд ардын дугаа яаралтай хамгаалах шаардлагатай соёлын өвд бүртгүүлэхээр зорьж байгаа гэнэ. Харин манай улс энэ удаа Үндэсний наадам, хөөмийгөө биет бус соёлын өвд бүртгүүлэх гэж байгаа ажээ. Улс орнууд тухайн зүйлийнхээ талаар аудио, видео болон бичгээр танилцуулсны дараа олонхийн саналаар соёлын өвд бүртгэх эсэхийг шийднэ. Мөн Саудын Араб, Бельги, БНСУ, АНЭУ, Испани, Франц, Монгол, Марокко, Катар, Словак, Сири, Чех улс шонхорын анг хүн төрөлхтний өв хэмээн бүртгүүлэх гэж байгаа мэдээ байгаа гэнэ.

 

ТОО
0
0
0