ДАШЧОЙЛИН ХИЙДИЙГ БОГДЫН ХАТАНД ЗОРИУЛАН БАРЬЖЭЭ

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт орших Дашчойлин хийдийн хурал хурдаг гэр хэлбэрт модон дугануудыг 1778-1903 оны хооронд барьжээ. Наймдугаар Богдын хатан Дондогдуламд зориулан барьсан дуганыг тухайн үедээ Эх дагины аймаг гэж нэрлэсэн байна. Аймаг гэж нэрлэсний учир нь шашны захиргааны үндсэн нэгж бөгөөд аймаг бүр өөр өөрийн дуган шүтээнтэй, түүндээ өдөр бүр хурал хурдаг байжээ. Эх дагины дуганыг 1903 онд барьсан бөгөөд Хүрээний хамгийн сүүлчийн дуган юм. Мянга орчим лам хурал хурдаг байсан энэхүү дуганыг 1940 онд Улсын циркт шилжүүлэн, ардын зураач Л. Намхайцэрэнгийн зураг төслөөр циркийн зориулалтаар засварлажээ. Одоо энд циркийн дунд сургууль үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. XVII зууны эцэст байгуулагдсан гэр хэлбэрт модон дугануудыг 1981- 1982 онд сэргээн засварласан байна. Тэдгээрийг 1971 онд Улаанбаатар хотын, 1994 онд улсын хамгаалалтад авчээ.

ТОО
0
0
0