ТЭМЭЭНИЙ БАЯР БОЛНО

Говь-Алтай аймгийн Алтай суманд энэ сарын 25-27-нд “Их говийн тэмээний баяр-2010” наадам болох ажээ. Тэмээн сүргийн үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөхөд анхаарч энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа юм байна. Жуулчид тэмээний баярыг үзэж сонирхохоор олноороо ирдэг болсон учир тус аймгийн сум бүрээс нэг баг оролцох ажээ. Энэ үеэр хурдан тэмээ, торомны уралдаан, шилмэл буур, ингэ шалгаруулахаас гадна сайхан тэмээтэй хос, тэмээчдийн буухиа тэмцээн, тэмээний шилдэг сүүн бүтээгдэхүүн шалгаруулах зэрэг олон арга хэмжээ болох ажээ.

ТОО
0
0
0