• Баянхонгор, Эрдэнэцогт сум
    ШАТАР ЧУЛУУ
    Зургийг Б.Баяр
  • Булган, Баян-Агт сум
    ШИВЭЭТ УЛААНЫ ЦОГЦОЛБОР
  • Хөвсгөл, Бүрэнтогтох сум
    УУШИГИЙН ӨВӨРИЙН БУГАН ХӨШӨӨ
  • Булган аймаг
    НАРИЙН ХҮРЭМТИЙН ХҮН ХӨШӨӨ
    Зургийг Б.Баяр
  • Төв, Эрдэнэ сум
    ТОНЬЮКУКЫН ГЭРЭЛТ ХӨШӨӨ
    Зургийг Ч.Буянбадрах
  • Булган, Хутаг-Өндөр сум
    БАЙБАЛЫК ХОТ буюу БИЙБУЛАГИЙН ТУУРЬ
    Зургийг Н.Энхболд
  • Булган, Дашинчилэн сум
    ХАР БУХЫН БАЛГАС
    Зургийг Ч.Буянбадрах
  • Хэнтий, Цэнхэрмандал сум
    ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУР
    Хаадын хөшөө бүхий цогцолбор
  • Хархорум хотын гэрэлт хөшөөний суурь
    МЭЛХИЙ ЧУЛУУ
    Өвөрхангай, Хархорин сум
  • Төв, Эрдэнэ сум, Ёл уул
    XIII ЗУУН ЦОГЦОЛБОР
    Зургийг Ч.Буянбадрах
  • Хэнтий, Батширээт сум
    ӨГЛӨГЧИЙН ХЭРЭМ
    Ихэсийн газар
  • Хэнтий, Дэлгэрхаан сум
    НОМЫН ГЭРЭЛТ ХӨШӨӨ
    Хөдөө арал, Аураг ордын туурь
  • Төв, Эрдэнэ сум
    ЧИНГИСИЙН МОРЬТ ХӨШӨӨ
    Цонжинболдог толгой
  • Хэнтий, Баян-Адарга сум
    МОНГОЛ ХАТАДЫН ӨРГӨӨ
    Зургийг Ж.Мөнхжаргал
  • Сүхбаатар, Дарьганга сум
    ЛАМТЫН ХҮН ХӨШӨӨ
    Зургийг Б.Баяр
  • Хан Хэнтийн нуруу
    БУРХАН ХАЛДУН УУЛ
    Зургийг Б.Батзаяа

12. МОНГОЛЫН ТҮҮХ

КАЗАХ

2010 оны хүн амын тооллогоор 101526 казах иргэд бүртгэгджээ. НТ I зуунаас одоогийн Дундад Ази, Казахстаны нутагт хүчирхэг байсан Сакы аймгаас гаралтай гэх ба түүний хойч үр удам нь түрэгүүд юм.


YIII зуунд Түрэгийг мөхсөний дараа X зуун хүртэл Карлугийн улс, XI-XII зуунд Кимак, Кипчак, Карахандын улсын бүрэлдэхүүнд багтаж байгаад XIII зуунаас Монголын эзэнт гүрний Алтан Ордны хаант улсад харъяалагдан зуутын зохион байгуулалттай болж их, дунд, бага зуут хэмээн хуваагджээ. Чингис хааны хоёрдугаар хөвгүүн Цагаадайн байгуулсан улс нь Төмөрийн хаант улс, Казах ханлиг, Үзбек ханлиг, Киргиз ханлиг болон задрахад Барлас, Найманы казахууд нэгдэн шинэ улс байгуулах оролдлого хийж Казахын хаант улсыг байгуулжээ. XYII  зууны эхээр Зүүнгарын хаант улсын довтолгоонд өртөн, хойд талаасаа Бухар, Хивийн хаант улсын довтолгоонд шахагдсанаар Казахын хаант улсын хүч буурч хуваагдан нэг нь Оросыг түшин дагаар орж, нөгөө хэсэг нь одоогийн Шинжаан Уйгар руу нүүдэллэн Манжийн харъяанд оржээ. Ийнхүү XYIII зууны хоёрдугаар хагасаас Абул Мамбет хааны харъяат казахууд Дорнод Туркестанд нутаглан Хар Эрчис, Алтай хавиар нутаглаж байгаад 1864 онд Алтайг даван ирсэн нь одоогийн Баян-Өлгий аймаг дахь казахууд болно.


1917 онд Богд хаант Монгол улсын үед казахуудыг Монгол улсын харъяат болгоход Керейд, Найман овгийн 21000 хасаг иргэд бүртгэгджээ. Казахт 12 овог байх бөгөөд Жантекейн, Шерүүч, Молхо, Керейд нь зонхилох байр суурьтай байдаг байна. Алтайн казахууд нь Керейд овгийн хүмүүс бөгөөд тэд Уах, Абах, Ашамайл хэмээх гурван янзын керейд ажээ. Эдгээрээс Монголд шилжин нутагласан нь Абах керейд, Найман казах ажээ. Абах нь дотроо 12 яс овгоос бүрдэх бөгөөд зарим нь Монголд байхгүй. Харин Найман казах нь Улаанхус суманд цөөн үлдэж, Ховд аймгийн Булган суманд Ители овог зонхилдог. Маршал Х.Чойбалсан Монгол улсын ерөнхий сайд байхдаа баруун хязгаар руу явж Оспантай уулзаж олон үндэстэн ястанг амар амгалан байлгах тухай хэлэлцээр хийсэн байдаг. Түүнд буу сум, мөнгө өгч Шинжаан Уйгарт явуулж буй бослогыг дэмжсэн тэр үеэс Алтайн хязгаарын казах иргэд бөөн бөөнөөрөө Монгол руу дүрвэн иржээ. 1938 оны 6 дугаар сарын 9-нд Бага хурал хуралдаж үндэсний цөөнхийн асуудлаар шийдвэр гаргаж, 1940 онд Баян-Өлгий аймаг байгуулагджээ.


Казахууд исламын шашинтай бөгөөд өөр шашинтай хүнтэй гэрлэхийг цээрлэдэг. Аксакалын сургамж бол Аллах тэнгэрийн зарлиг мэт байдаг. Аксакала гэдэг нь “цагаан сахал, буянтай буурал” гэсэн үг бөгөөд хэрэг төвөгт өртөж болзошгүй, хүмүүжил сахилга бат сулхан хүүхдээ Аксакалатай уулзуулж сургамжийн үг сонсгон зөв замд оруулдаг уламжлалтай. Бэлэвсэрсэн эцэг эх чухам хэнийх нь гэрт байхаа өөрсдөө сонгоно. Амьдрах арга ухаан мөхөс, бэл бэнчин дутмаг, амьдрал дорой хүүхдийнхээ гэрт голдуу амьдардаг. Бусад өөдрөг яваа хүүхдүүд нь “аав ээжийн хувь” болгон идэж уух, өмсөж зүүхээс өгсүүлээд бүх л зүйлийг үргэлж өгч насан эцэс болтол нь ивээн тэтгэнэ. Иймээс хүүхдүүд аав ээжээ гэртээ байлгах дуртай бөгөөд тэр айл юмаар тасрахгүй элбэг дэлбэг амьдардаг байна. Казах ямар ч айлын хүмүүс (хоноц ч адилхан) хоол идэхийн өмнө ба дараа нь гараа заавал угаадаг заншилтай. Айл бүхэн услаг буюу сувлак, тослог буюу маялак гэсэн усны ба тосны хоёр алчууртай байна. Харин ахмад хүмүүс болон зочны гарт усыг тэр гэрт байгаа хамгийн бага настай нь хийж үйлчилнэ. Казах айлд зочилбол тэд эхлээд аяганд цай хийж барина. Цайг нь уугаад баярласнаа илэрхийлэхийн тулд аяганыхаа амсарыг 5 хуруугаараа таглан тавиарай. Хэрвээ ингэхгүй бол аяганд тань хэдэн ч удаа цай хийж мэднэ. Казах айлд зочлох хэрэг гарвал нар жаргахаас өмнө очвол, тэр айл зочныг үнэн сэтгэлээсээ ирье гэж манайхыг зорьж ирсэн сайхан сэтгэлтэй зочин гэж үзээд дээд зэргээр хүндэлнэ. Хэрэв нар шингэсний дараа очвол кангарган конак (төөрсөн хоноц) гээд арай өөрөөр угтдаг.

Казахын эрчүүд бүргэдээ аваад ан гөрөөнд явахад нь хэн нэгэн хүн хамт явъя гэвэл түүнийг заавал дагуулан явдаг. Намнасан үнэг, чоно мэт ангаа тэнцүү хувааж авах бөгөөд тэнцүү биш ганц үнэг бариулсан бол өөрөө авахгүй заавал дагаж явсан хүнийхээ ганзагыг мялаана. Тэд ан хийлгэх бүргэдээ ихэвчлэн эм бүргэдийг сонгож ангаахай байхад нь үүрнээс нь хулгайлдаг байна. Учир нь эм нь эрээсээ биеэр том, хүч чадал сайтай байдаг гэнэ. Казахууд тэжээж байгаа бүргэдээ анд сургахдаа амьтны арьсаар бүрсэн чихмэл ангаа урт олсоор чирэн мориор давхиж түүнийгээ бүргэдээрээ хөөлгөнө. Гаршуулсан бүргэд юунаас ч айдаггүй байна.


Казахууд малгайдаа шар шувууны өдийг аз жаргалын бэлгэдэл болгон хатгадаг. Эрчүүд нь тэнгэрт толгойгоо харуулдаггүй учраас цагаан алчуур толгойдоо зангидах ба келеш хэмээх хар тоорцог өмсдөг. Казах эхнэрүүд харин шулауш хэмээх цагаан нөмрөгийг толгойдоо угладаг. Казахууд шашинтайгаа холбоотойгоор голдуу хар өнгийг эрхэмлэж ирсэн бөгөөд эртнээс нааш өвөг дээдсийнхээ уламжлалыг хадгалж авч үлджээ.


Исламын шашинтнуудын нэгэн том үйл явдал бол “Кадыр шөнө”-ийн залбирал юм. Кадыр шөнө болоход Аллах тэнгэр хүн төрөлхтөнд хайр хишгээ харамгүй хайрладаг хэмээн итгэдэг тул эл шөнө нүдээ огтхон ч аньдаггүй ажээ. Шөнийн турш гэр бүл, найз нөхөдтэйгөө бурхандаа залбирч бие сэтгэлээ ариусгах нь мянган сар үйлдсэн залбирлаас илүү гэж үздэг. Тэд шашны сүм, сургууль дээр цугларч үүр цайж нар мандахыг хүлээн Кадыр шөнийг нойргүй угтаж Аллахын хишгийг хүртэхийг хичээдэг байна.

 

Эх сурвалж: Монгол орны лавлах