АЛТАН ЭЛСНИЙ ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР

Увс нуурын ай сав нь Төв Азийн говь, цөлийн тархалтын хойл хил болж цөлийн гандуу хуурай орчин нуур, устай зэрэгцэн оршиж экологийн өвөрмөц орчныг бүрдүүлдэг маш өвөрмөц байгаль-газарзүйн гайхам сонин иж бүрдэл бүхий газар бөгөөд энэхүү ландшафтын өвөрмөц орчныг хамгаалах зорилгоор Увс нуур, Түргэн уул, Цагаан Шувуут, Торхилог-Тэсийн голын адаг, Алтан элс гэсэн экологийн орчин байгалийн байгалийн цогцолборын хувьд ялгаатай боловч бие биенээсээ төдийлөн алслагдаагүй газар нутгийг хэсэгчилэн хамарсан Увс нуурын ай савын кластерийн дархан газрыг байгуулж УИХ-ын 1993 оны 83 дугаар тогтоолоор баталсан.

Хамгаалалтад авсан үндэслэл: Алтан элс нь Увс нуурын хотгорын зүүн хэсэгт орших Бөөрөг дэл элсний зүүн хэсгийн алтан элсийг хамарна. Талбай нь 177,5 мянган га. Элсэн дороос эх аван урсдаг цэнгэг устай гол горхи, булаг шанд, баян бүрдүүд болон элсний нүүлт зэрэг гадны нөлөөнд автагдаагүй манхан элс, эрт дээр үеийн амьдтын үлдэгдэл, түүхийн дурсгалыг хадгалан үлдэх зорилгоор дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан. Тус дархан цаазат газрын хамгаалалтын үйл ажиллагааг Увс нуурын ай савын УТХГ-ын хамгаалалтын захиргаа хариуцан явуулдаг. Алтан элсний гарал үүсэл нь нэг талаас нуур-пролювийн гаралтай дөрөвдөгч галавын хурдас, баруун хойт зүгээс байнга үлээх салхиар хийсэн хуримтлагдсантай, нөгөө талаас суурь чулуулгийн өгөршилтэй холбоотой.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0